solongonews
Хятадын ширээний теннисний баг шагналын мөнгөө бүгдийг Үханьд хандивлана
2020-03-10 16:32
Хятадын ширээний теннисний баг шагналын мөнгөө бүгдийг Үханьд хандивлахаар боллоо.

             ITTF-ийн мэдээгээр 03-р сарын 08-нд өндөрлөсөн 2020 оны Катарын Ширээний теннисний нээлттэй тэмцээнд Хятад улсын ширээний теннисний баг эрэгтэйн ганцаарчилсан, эмэгтэйн ганцаарчилсан, эрэгтэйн хос, эмэгтэйн хос зэрэг дөрвөн төрөлд түрүүлж, холимог хосын төрөлд хоёрдугаар байранд шалгарсан байна.

   Тэмцээний дараа Хятадын ширээний теннисний баг нийт 246.900 ам.доллар шагналын мөнгөө бүгдийг Үхань хотын тахал хижгийн эсрэг тэмцэж байгаа тэргүүн эгнээнийхэнд хандивлахаар болжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Хятадын залуучууд сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл