"Бээжин хотын Шинэ хэлбэрийн коронавирусын уушгины хатгалгааны онлайн эрүүл мэндийн зөвлөгөө өгөх сайт" 02-р сарын 01-нд албан ёсоор ашиглалтад орсон байна. Халдвараас сэргийлэх хугацаанд Бээжин хотын мянга гаруй эмч нар энэ сайтаар дамжуулан интернэт хэрэглэгчдэд 24 цагаар үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх юм.
Бээжин хотын Анагаах ухааны нийгэмлэгийн дарга Фэн Гүөшэн:
- Энэ сайтыг бэлтгэх хугацаанд Бээжин хотын олон салбарын эм эмнэлгийн мэргэжилтэн, мэдээ мэдээллийн технологийн аж ахуйн нэгжийн дэмжлэг туслалцааг авч, 01-р сарын 30-ны өдрийг хүртэлх байдлаар,клиникийн тусгай мэргэжлийн 1800 гаруй эмч нар сайтад үйлчлэхээр бүртгүүлсэн. Сайт цаг тухайд нь, зөв оновчтой, нэр хүндтэй, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх юм гэж танилцууллаа.
