solongonews
Хятадын эмчилгээний баг Москвад очлоо
2020-04-12 20:43
Хятадын эмчилгээний баг Москвад очлоо.

Орон нутгийн цагаар 11-ний өдрийн 16:00 цагт Хятадаас ОХУ-д томилсон халдварын эсрэг 10 хүний бүрэлдэхүүнтэй эмчилгээний баг Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газарджээ.

Эмчилгээний багийг Хятадын Эрүүл Мэндийн Үндэсний Хорооноос томилж, Хармөрөн мужийн Эрүүл Мэндийн Комиссоос илгээсэн байна. Тусгай нисэх онгоцонд Хармөрөн мужийн Ардын захиргааны нэрийн өмнөөс Москвагийн Засгийн газарт хандивласан нэг удаагийн эмнэлгийн зориулалттай амны хаалт, нэг удаагийн эрүүл мэндийн энгийн амны хаалт, N95 хамгаалалтын амны хаалт, нэг удаагийн латекс бээлий, ажилтнуудын нэг удаагийн хэрэглээний малгай, тусгаарлалтаас сэргийлэх хувцас, эмнэлгийн хамгаалалтын хувцас зэрэг халдварын эсрэг хамгаалалтын нэг хэсэг эд барааг мөн тээвэрлэсэн байна.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл