solongonews
Төвд “2019-nCoV” вирусыг ялан давлаа
2020-02-13 13:47
Төвдийн цор ганц тохиолдол эмнэлгээс гарав.

   БНХАУ-ын Төвдийн Өөртөө Засах Оронд “2019-nCoV” вирусын халдвараар бүртгэгдээд байсан цор ганц өвчтөн 18 хоногийн эмчилгээний дараа буюу 02 дугаар сарын 12-ны өдөр брэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. 

Жан овогтой өвчтөн 34 настай. Хубэй мужийн Сүйжөү хотын уугуул. Тэрээр 01 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Үчан хот – Лхаса чиглэлийн галт тэргэнд сууж Төвдийг зорьсон байв. 01 дүгээр сарын 25-ны өдөр ханиалгах, халуурах шинж тэмдэг илэрсэн ба цаг даруйд нь эмнэлэгт хандаж, тусгаарласан хяналтад орсон бол 01 дүгээр сарын 19-ний өдөр “2019-nCoV” вирусын халдвар авсан гэж оношлогджээ.

Жан овогт эмнэлгээс гарснаар Төвд одоогоор Хятадын хэмжээн дэх “2019-nCoV” вирусын халдваргүй цор ганц орон болсон ба “COVID-19” вирусын халдварыг бүрэн ялан давсан анхны муж /орон/ боллоо.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл