solongonews
Ажилчин залуу 18 мянган амны хаалт хандивлав
2020-02-11 21:49
Ажилчин залуу 18 мянган амны хаалт хандивласан байна.

        Хүнань мужийн Чандэ хотын иргэн Хао Жинь 18 мянган маск хандивлажээ. Тэрээр нэгэн маскны үйлдвэрт ажиллаж байсан бөгөөд тус үйлдвэрээс цалингийнх нь оронд 20 мянган юаний үнэ бүхий маск дүйцүүлэн өгсөн байна. Хөнөөлт өвчин дэгдсэн даруй тэрээр дүйцүүлэн авсан маскаа үнэ төлбөргүйгээр хандивласан байна. Үнэндээ тэрээр маскаа зарж борлуулбал багагүй мөнгө олох боломжтой байсан юм. Гэсэн хэдий ч тэрээр:

- Улс гэрт маань хүнд хэцүү байдал нүүрлээд байхад би хувиа бодохгүй гэж хэлсэн байна.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.solongonews.mn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл