solongonews
“Харвард” Нахиа Үхань хотод 50 мянган юаний өртөгтэй яаралтай хэрэглэх бодис хангав
2020-03-05 15:01
“Харвард” Нахиа Үхань хотод 50 мянган юаний өртөгтэй яаралтай хэрэглэх эд зүйлсээр хангав.

   Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн харьяат их сургуулийн ахлах сургуулийн 2-р ангид суралцаж байгаа Нахиа сургуулиараа дамжуулан 2020 оны 03-р сарын 04-ний үдээс хойш Үхань хотод халдварт өвчинтэй тэмцэж байгаа эмч сувилагчдад амны хаалт, нүдний хамгаалалтынн шил зэрэг 50 мянган юаний өртөг бүхий яаралтай хэрэглэх эд зүйлс хандивлав. Нахиа өөртөө хуримтлуулан хадгалж байсан сурлагын шагналын мөнгө болон сул зарах мөнгө төгрөгөөрөө эдгээр зүйлсийг худалдан авчээ. Нахиа өмнө нь Вэньчуаний газар хөдлөлт, Юйшү орны газар хөдлөлтөд бас мөнгө хандивлаж байсан юм.

Нахиа Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошуунд төрж өссөн. Таван настайгаасаа эхлэн Англи хэлийг сайн сурч эзэмшсэн тэрээр Америкийн Харвард Их Сургуулийн урилгаар 2021 онд тус сургуульд Эдийн засгийн чиглэлээр суралцахаар болсон монгол охин билээ. 2017 онд Монгол Улсын БСШУ-ны яамнаас олгосон “Алтан түлхүүр” шагнал хүртсэн. 2019 онд Америк улсын Америк Хятадын эдийн засаг худалдааг дэмжих нийгэмлэгээс Нахиад эдийн засгийн тусгай тушаалтны дадлагын үнэмлэх гардуулав.  

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонины Вичат
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл