solongonews
Хятадад нийт 36117 хүн эдгэрэв
2020-02-28 16:27
Хятадад нийт 36117 хүн эдгэрэв.

БНХАУ-ын Эрүүл мэндийн зөвлөлийн мэдээлж буйгаар 2020 оны 02-р сарын 27-ны өдрийн 00:00 цагийн байдлаар 31 муж /Өөртөө засах орон /ӨЗО/, Шууд харьяат хот /ШХХ/ болон Шиньжяний үйлдвэрлэл бүтээн байгуулалтын армид COVID-19 халдвар авсан 327 тохиолдол нэмэгдлээ. Нас барсан өвчтөн 44 /Хүбэйд 41, Бээжин 2, ШХХ 1 /, халдвар авсан сэжигтэй тохиолдол 452 болов гэжээ. Тухай өдөр эдгэрсэн өвчтөн 3622, оношлогдсон өвчтөнтэй ойрын хавьталтай 10525 хүн эмнэлгийн хяналтаас гарчээ.

2020 оны 02-р сарын 27-ны өдрийн 24 цаг хүртэл БНХАУ-ын Эрүүл мэндийн зөвлөлөөс мэдээлж буйгаар 31 муж /ӨЗО, Шууд харьяат хот-ШХХ/ болон Шиньжяний үйлдвэрлэл бүтээн байгуулалтын армид COVID-19 халдвараар нийт оношлогдсон 78824 тохиолдол / хүнд өвчтөн 7952/, эдгэрсэн өвчтөн 36117, нас барсан өвчтөн 2788, халдвар авсан сэжигтэй тохиолдол 2308 болжээ.

Одоо оношлогдсон өвчтөнтэй ойрын хавьталтай 656054 хүний 65225 нь эмнэлгийн хяналтад байна. Мөн Хонконгт 93 тохиолд эдгэрсэн 26 нас барсан өвчтөн 2, Макаод оношлогдсон 10 тохиолдол эдгэрсэн 8 хүн, Тайваньд оношлогдсон 32 тохиолдол илааршсан 6 хүн, нас барсан 1 өвчтөн бүртгэгджээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл