ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос 03-ны өдөр хэлэхдээ, дэлхийн хэмжээнд эмнэлгийн хамгаалалтын хэрэгслийн хомсдол нь улс орнуудын шинэ төрлийн коронавирусний халдварыг хориглон зогсоох ажлыг хязгаарлаж байна гэжээ. Эмнэлгийн хамгаалалтын хэрэгслийн дэлхий нийтийн эрэлт хэрэгцээг одоогийн байгаа үндсэн дээр 40 хувиар нэмэгдүүлэх яаралтай арга хэмжээ авахыг тэрээр засгийн газар болон холбогдох аж ахуйн нэгжүүдэд уриалав.
Тедрос мөн өдөр хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, дэлхийн хэмжээнд эрэлт хэрэгцээ ихэссэн буюу зохисгүй ашиглалтаас болж эмнэлгийн бээлий, амны хаалт, амьсгалын хэрэгсэл, нүдний шил, нүүрний хаалт, хамгаалалтын хувцас хомсдох зэрэг ханган нийлүүлэлт дутагдах асуудал гарч байна. Ялангуяа халдварын эсрэг өмнө фронтод ажиллаж буй маш олон эмнэлгийн ажилтнуудад хамгаалалтын хэрэгсэл хангалтгүй байгаа явдалд санаа зовж байна. Зах зээлийн өнөөгийн үйл ажиллагааг зохисгүйгээс олон захиалга эзэндээ хүрэхэд хэдэн сарын хугацаа шаардагдаж байгаа бөгөөд амны хаалт зэрэг хэрэгслийн үнэ хэдэн дахин нэмэгдсэн байна гэжээ.
ДЭМБ-ын бүртгэлээс харахад, шинэ төрлийн коронавирусний халдварыг даван туулахын тулд дэлхий нийтэд өдөр бүр 89 сая эмнэлгийн маск, 76 сая эрүүл мэндийн үзлэгийн бээлий, 1.6 сая нүдний шил шаардлагатай байна. Ерөнхийд нь авч хэлбэл, дэлхийн хэмжээнд эмнэлгийн хамгаалалтын хэрэгслийн хангамж одоогийн байгаагаас 40 хувиар нэмэгдэх шаардлагатай байна гэж Тедрос онцолсон байна. Тэрээр үйлдвэрлэлийн хэмжээг яаралтай нэмэгдүүлэхийг холбогдох аж ахуйн нэгжүүдэд уриалаад улс орнуудын засгийн газар үйлдвэрлэлийг сэргээх арга хэмжээ авч, эрэлт хэрэгцээг хангахын төлөө хичээн ажиллана гэдэгт найдаж байна гэжээ.
