solongonews
ДЭМБ:Халдварын оргил үе өнгөрсөн
2020-02-26 14:38
Халдварын оргил үе өнгөрч, халдварын байдал дэлхийн хэмжээнд “ноцтой халдварт өвчин” болж чадаагүй гэжээ.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейвиус 24-ний өдөр ДЭМБ-ын Женев дахь төв байранд болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ:

-БНХАУ-ДЭМБ-ын хамтарсан мэргэжлийн шинжилгээний багийн Хятад дахь шинжилгээний ажил дууссан. Халдварыг урьдчилан сэргийлэх, хянахад авсан Хятадын арга бодлого нь “КОВИД-19” өргөн хүрээнд дэгдэхийг таслан зогсоож чадсан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Халдварын оргил үе өнгөрч, халдварын байдал дэлхийн хэмжээнд “ноцтой халдварт өвчин” болж чадаагүй юм. Вирусын алдварыг хяналтандаа авч чадсан явдал нь бүх улс оронд итгэл найдвар өгсөн гол мэдээлэл байх ёстой гэжээ.

“КОВИД-19”-ний Хятад улс дахь дэгдэлт 01-р сарын 23-наас 02-р сарын 02-ны хооронд оргил үедээ орж, түүнээс хойш тасралтгүй буурч эхэлсэн. Хөнгөн өвчтөнүүдийн эдгэрэх хугацаа дунджаар хоёр долоо хоног байдаг бол хүнд өвчтөнүүд эдгэрэхэд гурваас зургаан долоо хоног болдог. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянахад авсан Хятадын арга хэмжээ нь болзошгүй олон тохиолдлоос зайлсхийсэн гэж мэргэжилтнүүд үзсэн байна.

Найруулагч: С.У
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл