Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гхебрейсус 02-р сарын 08-ны өдөр:
- Манай байгууллага шинэ хэлбэрийн коронавирусийн тархалтыг таслан зогсоохын төлөө шаргуу ажиллаж байгаа төдийгүй буруу мэдээлэл тараан, халдвартай тэмцэх ажилд саад тотгор болж, интернэтийг буруу хэрэглэгчид болон хуйвалдаан гээч онолчидтой тэмцэх шаардлагатай байна гэж мэдэгдлээ. Тэрбээр буруу мэдээлэл нь эрүүл мэндийн ажилчдын ажлыг улам хүндрүүлж, шийдвэр гаргагчдын анхаарлыг шилжүүлж, төөрөгдөл үүсгэн, олон нийтэд айдас төрүүлдэг учраас ДЭМБ үнэн байдлыг мэдээлэх баг байгуулж, буруу мэдээлэлд цохилт өгөх гэж байна гэж хэллээ. Энэхүү байр суурь болон ДЭМБ-ын хэрэгжүүлж буй холбогдох арга хэмжээ нь цуурхлыг таслан зогсоож, халдвартай тэмцэх ажилд саад тотгор болж буй эвдлэгчийн хүчинд цохилт өгөхөд чухал ач холбогдолтой.
Шинэ хэлбэрийн коронавирусийн халдвараар үүсгэгдсэн уушгины хатгалгаа дэгдсэний дараа Хятад улс хамгийн богино рекорд тогтоосон хугацаанд өвчин үүсгэгчийг тодорхойлж, вирусын генийн холбогдох дарааллыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон бусад орнуудтай цаг алдалгүй санаачилгатай хуваалцаж, халдвар дэгдэлтийн байдлыг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлсэн. Халдвар дэлгэрэхээс сэргийлэх шуурхай бодлого хэрэгжүүлснийг олон улсын хамтын нийгэмлэг бүрэн үнэлж, дэмжиж байгаа юм. Гэсэн хэдий ч барууны зарим орнуудын улс төрчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хуурамч мэдээлэл тарааж, санаатайгаар хуйвалдааны онол гээчийг хийсвэрлэн гаргаж, Хятад улсад гүтгэн доромжлох халдлага үйлдэн, олон нийтийн айдсыг төрүүлж, хилийн чанад дахь Хятад, Азийн иргэдийн эрхэнд халдаж, халдварт өвчинтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд ноцтой саад тотгор учруулж байна.
Вирус бол хүн төрөлхтний нийтлэг дайсан юм. Хятад улс халдвараас сэргийлэн, хяналтдаа авах хамгийн иж бүрэн, хатуу чанга арга бодлого хэрэгжүүлж байгаа нь улс орныхоо ард иргэдээ хамгаалж байгаа төдий биш, эн, зөвхөн ард түмнээ хамгаалах төдийгүй дэлхийн ард иргэдээ л хамгаалж байгаа төдийгүй дэлхий нийтийн ард иргэдийг хамгаалахын төлөө юм.
