200 гаруй улс орон, бүс нутагт амьдарч буй хилийн чанад дахь Хятадын иргэд эх орондоо янз бүрийн арга замаар халдварт өвчинтэй тэмцэхэд тус дэм үзүүлсээр байна.
- Хилийн чанадад байгаа иргэдийнхээ эх орноо гэсэн үнэнч сэтгэлд маш их талархаж, тэднийхээ харамгүй дэм тусад баярлаж байна гэжээ. Зовлон тулаад ирвэл харилцан тусалж дэмжлэг үзүүлэх нь Хятадын үндэстнүүдийн нандин уламжлал юм. Зах хязгааргүй орон зайд оршин амьдарч байлаа ч цус нэгтэй ахан дүүсийн эх орноо гэсэн хайрыг тасалж чадахгүй юм хэмээн ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэлсэн байна.
Мөн тэрээр бэрхшээлтэй тулгарах тусам тухайн улс үндэстний эв нэгдлийг харуулна. Хятад улсын Засгийн газрын хүчтэй удирдлага, Хятадын ард түмний эв нэгдэл, гэртээ болон гадаадад байгаа хятад иргэдийн хамтын хүчин чармайлт, олон улсын хамтын нийгэмлэгийн ойлголт, дэмжлэгтэйгээр бид халдварт өвчнийг даван туулж, ялна гэдэгт бүрэн итгэлтэй байна гэжээ.
