18-нд Хятадын Худалдааны яам мэдэгдэл гаргаж, гадаад худалдаа, гадаад хөрөнгө оруулалт, хэрэглээг баталгаажуулах ажлыг сайтар хийж, худалдааны хөгжилд хижиг халдварын үзүүлэх нөлөөг хамгийн доод түвшинд барихыг орон нутагт шаардав.
Мэдэгдэлд тэмдэглэхдээ, ажлаа сэргээх бичиг баримтуудыг түргэн бүрдүүлж, гадаад худалдаа, гадаад хөрөнгө оруулалт, худалдааны гүйлгээ, цахим худалдааны аж ахуйн нэгжүүд алхам дараалалтай ажлаа сэргээхийг дэмжиж, "бүс ба зам"-ын чухал төслүүдийг тогтвортой урагшлуулна. Удирдлагын алхам дарааллыг цомтгож, аж ахуйн нэгжүүд интернетээр дамжуулан, импорт экспортын лиценз зэрэг бичиг баримт авахыг дэмжинэ.
Гадаад худалдааг шинэ төлөв байдал, шинэ загварын дагуу хөгжүүлж, экспортын итгэмжийн даатгалыг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүд чөлөөт худалдааны хэлэлцээрийн хөнгөлөлттэй бодлогыг сайтар ашиглахыг урамшуулна. Гадаад хөрөнгө оруулалтын хууль, тогтоол заалтуудыг сайтар хэрэгжүүлж, гадаадын аж ахуйн нэгжид тусалж, хижиг халдварын байдалд зориулсан дэмжих бодлогыг сайтар ашиглана. Гадаад хөрөнгө оруулалтын том төслүүдэд бүрэн үйлчилгээ үзүүлэхийг эрчимжүүлж, гадаадын хөрөнгө, төслүүдийг татан оруулах арга хэлбэрийг шинэчилнэ. Халдвар вирустэй тэмцэх онц байдлын механизмыг гаргаж, гадаад дахь хятадын аж ахуйн нэгжид тусалж, сайтар үйлчилгээ үзүүлнэ. Худалдаа гүйлгээний аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах, үйлчилгээний загварыг шинэчлэн, үйлчилгээний хэрэглээг өргөтгөж, хэрэглээний шинэ хөдөлгөх хүчнийг буй болгож, жижиг супер маркт, хүнсний ногооны захыг түлхүү ахиулна.
