02-р сарын 06-ны өдрийн 12:00 цаг хүртэл Беларусь, Пакистан, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Япон, Тайланд, Малайз, Индонез, Мальдив, Мьянмар, Герман, Их Британи, Франц, Итали, Австри, Унгар, Казахстан, Латви, Эстони, Турк, Иран, Арабын нэгдсэн Эмират улс, Алжир, Египет, Экваторын Гвиней, Австрали, Шинэ Зеланд, Канад, Тринидад ба Тобаго, Гана, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах эд материалыг хандивлан дэмжлэг үзүүлжээ.
Үүнээс гадна Орос, АНУ, Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Малайз, Вьетнам, Иран, Их Британи, Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Перу болон бусад улс орнуудын компаниуд, байгууллагууд, найрсаг хүмүүс, гадаадад байгаа хятадууд туслалцаа үзүүлсэн байна. Тэдгээрийн дотроос Америкийн иргэд оношилгоо шинжилгээний багаж хэрэгслийг хандивласан бөгөөд Солонгос, Орос, Малайзын иргэд олон удаа хамгаалалтын хувцас, нүдний шил, маск зэрэг эрүүл мэндийн хамгаалалтын материалыг өгч байсан юм.
Олон улсын хамтын нийгэмлэг нь Хятад улсыг дэмжин ажиллаж байна
2020-02-07 15:33
Олон улсын хамтын нийгэмлэг нь Хятад улсыг дэмжин ажиллаж байна
Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
