solongonews
Хятадын хоёр чуулган дэлхий дахинд тогтвортой байдал, ахиц дэвшил авчрах болно
2025-03-05 16:55
Хятадын хоёр чуулган дэлхий дахинд тогтвортой байдал, ахиц дэвшил авчрах болно

"Хоёр чуулган" бол Хятад улсын ард түмний ардчиллын бүх үйл явцын тод илэрхийлэл бөгөөд дэлхий дахин Хятадыг ажиглаж, ойлгох чухал цонх юм.

Америкийн "Евразийн тойм" вэбсайтад: Хятад улс аажмаар дэлхийн эдийн засаг, олон улсын үйл хэрэгт гол байр суурь эзлэхийн хэрээр хоёр чуулганы дэлхийн нөлөө улам бүр нэмэгдсээр байна. Дэлхийн өнцөг булан бүрээс хөрөнгө оруулагчид болон шийдвэр гаргагчид Хятадын хоёр чуулганы үйл явцыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд энэ чуулган нь Хятадын эдийн засгийн хөгжлийн стратеги, аж үйлдвэрийн бодлого, олон улсын харилцаанд шууд нөлөөлж, улмаар дэлхийн зах зээлийг тодорхойлох юм. Олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа бага, дунд орлоготой орнууд Хятадын засгийн газраас дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах бодлого хэрэгжүүлэхийг хүсэж байна.

Бэрхшээлүүдтэй тулгарсан ч Хятадын удирдагчид тогтвортой байдлаа хадгалж, технологийн дэвшлийг ахиулж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө тууштай зүтгэсээр байна гэж нийтлэлд бас тэмдэглэжээ. Энэ удаагийн хоёр чуулганаар Хятадын 2025 оны эдийн засгийн өсөлтийн зорилтууд болон бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг төлөвлөх болно гэж уг нийтлэлд таамаглаж байна. 14-р таван жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэхээс эхлээд 15-р таван жилийн төлөвлөгөөний үндэс суурийг тавих хүртэл, Шинжлэх ухаан, технологийн бие даасан байдлыг дэмжихээс эхлээд хувийн хэвшлийн эдийн засгийн чансаатай хөгжлийг дэмжих хүртэл, худалдааны саад бэрхшээлийг арилгахаас эхлээд дотоодын хэрэглээг тэлэг өргөтгөх хүртэл Хятадын удирдагчид эдийн засаг, геополитикийн ээдрээтэй орчинд тулгарч байгаа асуудлаар шийдвэр гаргах болно. Энэ нь Хятадын өөрийнх нь хөгжлийн замд хамаарахаас гадна дэлхийн эдийн засгийн тогтвортой байдал, өсөлтөд гүн нөлөө үзүүлэх болно.

Сингапурын Channel News Asia (CNA): Хятадын хоёр чуулганыг танилцуулахдаа технологийн асуудлыг онцолж, цахилгаан машин, хиймэл оюун ухаан зэрэг дэвшилтэт технологийн салбарт оролцож буй хүмүүсийн илгээсэн дохиог онцгой анхаарчээ. Сингапурын Үндэсний их сургуулийн Зүүн Азийн хүрээлэнгийн захиралын туслах Чэнь Ган хэлэхдээ: Чуулганы өмнөх холбогдох мэдээллээс харахад Хятад улс шинжлэх ухаан, технологийн салбарт бие даах чадвараа эрчимжүүлж, шинэ чанарын бүтээмжийг эрчимтэй хөгжүүлж байна. Хятад улсын хоёр чуулган нь төлөөлөгчид болон гишүүдэд санал, зөвлөгөө өгөх индэр болж, Хятадын бодлого боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэж тайланд бас онцолжээ.

Пакистаны Олон улсын мэдээний сайт: Сүүлийн жилүүдэд Хятад улс дэлхийн тавцанд улам чухал үүрэг гүйцэтгэхийн хэрээр Хятадын хоёр чуулган дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Хятад улс одоогийн байдлаар дэлхийн эдийн засагт гол байр суурь  эзэлж буй бөгөөд ирэх таван жилд дэлхийн эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулах төлөвтэй байна. Хятад улс бол дэлхийн олон орны худалдааны хамгийн том түнш бөгөөд шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, технологийн хөгжил, хэрэглээний чиглэлийн тэргүүлэгч орон бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр болсон юм. Хятадын хоёр чуулган дэлхий дахинд гүн гүнзгий нөлөө үзүүлэх бөгөөд дэлхийн хэвлэл мэдээлэл үүнд маш их анхаарал хандуулж байна.

Зохиогч: Хү Шяовэй, Ван Лүпин
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : news.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл