solongonews
Ван Хүнин УТЗЗ-ийн ХIV сонгуулийн БХХ-ны III чуулганд оролцсон сэтгүүлчидтэй уулзав
2025-03-11 11:48
Ван Хүнин УТЗЗ-ийн ХIV сонгуулийн БХХ-ны III чуулганд оролцсон сэтгүүлчидтэй уулзав.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга  Ван Хүнин 03-р сарын 10-ны үдээс өмнө УТЗЗ-ийн ХIV сонгуулийн БХХ-ны III чуулганы сурталчлан сурвалжлах ажилд оролцсон сэтгүүлчидтэй уулзаж,Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний Хорооны нэрийн өмнөөс сэтгүүлч нарт талархал илэрхийлсэн байна.

Ардын өдрийн сонин, Синьхуа агентлаг, Хятадын төв радио телевиз, Гуанмин өдрийн сонин, Эдийн засгийн өдрийн сонин, Хятадын өдрийн сонин болон бусад томоохон мэдээллийн агентлагууд, мөн УТЗЗ-ийн сэтгүүлийн удирдлагууд, УТЗЗ-ийн хурлын сурталчилгаа,сурвалжлах ажилд оролцсон сэтгүүлч, редакторуудын төлөөлөгчид уг хуралд оролцож, УТЗЗ-ийн ХIV сонгуулийн БХХ-ны III чуулганы сурталчлах ажлын талаар танилцуулав.

Ван Хүнин“Хурлын үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд хурлын үйл явдлуудыг олон талаас нь танилцуулан сурталчилж,шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмд шинэ ялалт байгуулах тууштай зориг,итгэл төгс байгаагаа илэрхийлэв.Хэвлэл мэдээллийн байгууллагууд УТЗЗ-ийн үйл ажиллагаанд үргэлж санаа тавьж, УТЗЗ нь тусгай зөвлөлдөх байгууллагын үүргийг үүргэлж байгаа ба Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтын үйлсэд үзүүлэх үүргийг сайн биелүүлж байгаа талаар илүү сурталчлан,мөн УТЗЗ-ийн гишүүдийн үүрэг, хариуцлагыг идэвхтэй биелүүлж байгааг сурталчлах ажлыг сайн хийхэд анхаарал тавих ёстой”гэсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл