solongonews
Ван И дотоод, гадаадын сэтгүүлчдийн асуултад хариуллаа
2025-03-08 12:51
Ван И дотоод, гадаадын сэтгүүлчдийн асуултад хариуллаа

2025 оны 3-р сарын 7-ны үдээс өмнө XIV сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын III чуулганы хэвлэлийн бага хурал болж,ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн, Гадаад Харилцааны сайд Ван И “Хятадын гадаад бодлого, гадаад харилцаа”-ны талаар дотоод, гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.

Ван И Хятад Оросын харилцааны талаар тайлбар хийж хэлэхдээ, олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад, Оросын найрамдалт харилцаа өөрчлөгдөхгүй юм. Хоёр тал сайн хөршийн найрамдалт харилцаагаа хадгалж, стратегийн иж бүрэн зохицуулалт хийж, харилцан ашигтай, хамтдаа хожих хамтын ажиллагааг эрэлхийлнэ. Энэ нь хоёр орны ард түмний үндсэн ашиг сонирхолд бүрэн нийцэж, цаг үеийн хөгжлийн чиг хандлагад нийцэж байгаа юм. Хятад, Орос хоёр улс эвсэл бүлэг байгуулахыг эрмэлзэхгүй, сөргөлдөхгүй, гуравдагч талд үл чиглэхг харилцааг хөгжүүлэх арга замыг олсон. Бид шинэ маягийн том гүрнүүдийн харилцааны тэргүүн эгнээнд явж, хөрш орнуудын харилцааны үлгэр жишээг бий болгосон. Хятад-Оросын тогтвортой харилцаа нь ямар ч үйл явдлаас болж өөрчлөгдөхгүй бөгөөд гуравдагч талын хөндлөнгийн оролцоог хүлээн зөвшөөрөхгүй. Дэлхий дахинд тогтвортой байдлыг бий болгодог хүчин зүйл болохоос геополитикийн тоглоомын хувьсагч биш юм гэжээ.

Ван И цааш нь хэлэхдээ, энэ жил дэлхийн II дайны ялалтын 80 жилийн ой тохиож байна. Хятад, Орос хоёр улс Азийн болон Европын дайны талбарт амь насаа зориулан тэмцэж, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалт байгуулахад асар их хохирол амсаж, үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Бид хамтдаа Дэлхийн II дайны ялалтыг тэмдэглэж, уг дайны түүхийг зөв оновчтой сурталчлан таниулж, ялалтын үр дүнг хамгаалж, НҮБ--аар цөм болгосон олон улсын тогтолцоог бэхжүүлэн, олон улсын дэг журмыг илүү шударга, зохистой болгоход хувь нэмрээ оруулах болно гэжээ.

Ван И ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын талаар хэлэхдээ, энэ жил Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын “Хятадын жил” юм. ШХАБ нь Хятадад байгуулагдсан бөгөөд Шанхай хотын нэрээр нэрлэгдсэн нь онцгой ач холбогдолтой. ШХАБ-ын хурлыг “эх нутаг”-т нь зохион байгуулах гэж буйд маш их баяртай байна гэжээ. 

Тэрээр хэлэхдээ,ШХАБ-ын 24 жилийн хөгжлийн үр дүнд 6 гишүүн оронтой байснаа 26 гишүүн оронтой том гэр бүл болтлоо өргөжиж, дэлхийд хамгийн өргөн уудам газар нутаг, хамгийн олон хүн амыг хамарсан бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага болж хөгжжлөө. Шанхайн үзэл санааг ямагт ахиулж, харилцан итгэлцэх, харилцан ашигтай байх, эрх тэгш зөвшилцөх, олон талт соёл иргэншлийг хүндэтгэх, хамтдаа хөгжихийг эрмэлзэх анхны зорилгоо тууштай баримталж, бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ замд орсон нь ШХАБ-ын хөгжил, өсөлтийн гол түлхүүр юм гэжээ. 

Энэ намар Хятад улс Тяньжинь хотноо ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бөгөөд энэ үеэр ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид амжилттай туршлагаа дүгнэж, хөгжлийн шинэ төлөвлөгөө гаргаж, ШХАБ-ын хувь заяаны нэгдмэл цогц байгуулахыг ахиулах болно Ван И илэрхийллэжэ. 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл