
XIV сонгуулийн БХАТИХ-ын III чуулганд оролцох ӨМӨЗО-ны төлөөлөгчид 3-р сарын 3-ны үдээс өмнө хурдны галт тэргээр нийслэл Бээжинд хүрэлцэн ирлээ.
Тэд ойрын хэдэн өдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 3000 шахам төлөөлөгчтэй хамтаар шинэчлэлийн стратеги, хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэх юм.

Энэ жил бол “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний эцсийн жил, 15-р таван жилийн төлөвлөгөөний төлөвлөлтийн жил юм. Үнэ цэнэтэй санал, хуулийн төсөл бэлтгэхийн тулд төлөөлөгчид эдийн засаг, нийгмийн хөгжлийн ерөнхий байдалд анхаарлаа хандуулж, анхан шатны түвшинд өргөн хүрээтэй судалгаа хийж, олон нийтийн санал бодлыг өргөнөөр сонсож, бэлтгэл ажлыг сайтар хангасан байна.
Төлөөлөгчид Бээжинг зорих галт тэргэн дээр ч мөн Өвөр Монголын болон Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн олон салбарт оршиж буй асуудлын талаар ярилцав. Төлөөлөгчид шинэчлэлийн талаар нэн олон үнэтэй санал дэвшүүлж, үндсэн хууль, хуулиар хүлээсэн ариун үүргээ биелүүлэхэд оюун ухаан, хүч чадлаа дайчлан ажиллахаа илэрхийлэв.
