solongonews
Ногоон болон нүүрстөрөгч бага ялгаруулдаг аж үйлдвэрийн хөгжлийг түргэтгэнэ
2025-03-09 16:44
УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн, Бээжингийн Их Сургуулийн дэд ерөнхийлөгч, Хятадын Шинжлэх Ухааны Академийн академич Пү Шылун “Ногоон болон нүүрстөрөгч бага ялгаруулдаг аж үйлдвэрийн хөгжлийг түргэтгэж, хөгжлийн аргын ногоон өөрчлөлтийг дэмжих” сэдвээр илтгэл тавилаа

       

        03-р сарын 09-нд УТЗЗ-ийн ХIV сонгуулийн БХХ-ны III чуулганы гуравдугаар бүгд хуралд УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн, Бээжингийн Их Сургуулийн дэд ерөнхийлөгч, Хятадын Шинжлэх Ухааны Академийн академич Пү Шылун “Ногоон болон нүүрстөрөгч бага ялгаруулдаг аж үйлдвэрийн хөгжлийг түргэтгэж, хөгжлийн арга хэлбэрийн ногоон өөрчлөлтийг дэмжих” сэдвээр илтгэл тавилаа. Пү Шылун гишүүн хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятадын ногоон болон нүүрстөрөгчийн хий бага ялгаруулдаг аж үйлдвэрийн хөгжил, ялангуяа шинэ эрчим хүч, эрчим хүч хэмнэх, цахилгаан тээврийн хэрэгсэл хэрэглэж, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт гайхалтай амжилт гаргасан нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Өнөөгийн байдлаар дотоод болон гадаадад шинэ нөхцөл байдал, шинэ өөрчлөлтүүдтэй тулгарч буй Хятадын ногоон болон нүүрстөрөгчийн хийн ялгаруулалт багатай аж үйлдвэрийн хөгжилд олон сорилт тулгарсан хэвээр байгаа нь гол төлөвд Нэгд, ногоон болон нүүрстөрөгчийн хий багатай техникийн дэмжлэг хангалтгүй байна.Аж үйлдвэрийн хөгжлийн суурийг бэхжүүлэх шаардлагатай байна. Хоёрдугаарт, ногоон болон нүүрстөрөгч багатай аж үйлдвэрийн бодлого уялдаа холбоогүй байж, талуудын уялдаа холбоотой хүчин чармайлт хангалтгүй байна. Гуравдугаарт, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын худалдааны механизм боловсронгуй буй байж, нүүрстөрөгчийн үнэ тогтоох нь ногоон болон нүүрстөрөгч бага ялгаруулдаг аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх урамшууллын нөлөө багатай байна гэжээ.

        Дээрх сорилт, бэрхшээлүүдийн хариуд Пү Шылун гишүүн дараахь зүйлийг санал болгов.

        Нэгдүгээрт, ногоон болон нүүрстөрөгч бага ялгаруулдаг аж үйлдвэрийг хөгжүүлэх шинжлэх ухааны бат суурийг тавихын тулд суурь судалгаа, хэрэглээний суурь судалгааг бэхжүүлнэ. Олон талт аж ахуйн нэгжүүдийг ногоон болон нүүрстөрөгч багатай технологийн шинэчлэлд оролцохыг дэмжинэ.

        Хоёрдугаарт, бодлогын уялдааг бэхжүүлж, ногоон болон нүүрстөрөгч бага ялгаруулдаг үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогоор дэмжих тогтолцоог боловсронгуй болгоно. Ногоон болон нүүрстөрөгч бага ялгаруулдаг үйлдвэрлэлийн стандартыг төв болон орон нутгийн засаг захиргаа, өөр өөр салбаруудын хооронд цаашид уялдуулан зохицуулах.

    Гуравт, бүх Хятадын нүүрстөрөгчийн зах зээлийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, аж ахуйн нэгжүүдийг ногоон болон нүүрстөрөгч багатай болгохыг дэмжинэ. Нүүрстөрөгчийн ялгарал ихтэй, бохирдлыг бууруулах, нүүрсхүчлийн хийг бууруулах сайн үр дүнтэй, мэдээллийн чанарын үндэс суурьтай үйлдвэрүүдийг нүүрстөрөгчийн зах зээлд хамруулахад нэн тэргүүнд анхаарч, нүүрстөрөгчийн зах зээлийн хамрах хүрээг тогтвортой өргөжүүлнэ. Нүүрстөрөгчийн ялгаруулалтын квотын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгож, эрчимжилтийн хяналтаас нийт хэмжээг хянахад аажмаар шилжинэ.

 

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://lianghui.people.com.cn/2025/n1/2025/0309/c460213-40434692.html
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл