solongonews
XIV сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын III чуулганы бэлэтгэл хурал болов
2025-02-24 17:12
XIV сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын III чуулганы бэлэтгэл хурал болов

XIV сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын  байнгын хорооны 14-р чуулган 24-ний өглөө Бээжингийн Ардын их хурлын ордонд анхдугаар бүгд хурлаа хийлээ. Байнгын хорооны дарга Жао Лэжи хурлыг даргалав.

Улс орны агаарын орон зайн бүрэн эрхт байдал болон иргэний хэрэглээний нисэхийн эрхийг хамгаалж, иргэний нисэхийн үйл ажиллагааны аюулгүй байдал, дэг журмыг хангаж, иргэний хэрэглээний нисэхийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж, иргэний агаарын тээврийн өндөр чанартай хөгжлийг дэмжих зорилгоор, Хятадын Төрийн зөвлөлөөс Иргэний хэрэглээний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн боловсруулсан төслийг хэлэлцүүлэгт оруулах санал гаргалаа. Хятадын Төрийн зөвлөлийг төлөөлөн, Зам тээврийн сайд Лю Вэй тайлбар хийлээ.

Байнгын хорооны энэ удаагийн хуралдааны чухал үүрэг бол XIV сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын III чуулганы бэлэтгэл хурал болов бэлтгэл ажлыг хангах явдал юм. Хуралдаанаар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны ажлын тайлангийн төслийг хянан хэлэлцэж, XIV сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын III чуулганаар хэлэлцэх асуудлыг дэвшүүлэх тухай Байнгын хорооны дарга нарын хурлын төсөл, дарга нар болон ерөнхий нарийн бичгийн дарга нарын нэрсийн жагсаалтын төсөл, оролцогчдын нэрсийн жагсаалтын төсөл зэрэг хэлэлцэх асуудлуудыг хянан хэлэлцэв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл