03-р сарын 09-ний өдөр XIV сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Ⅲ чуулганы ард түмний амьжиргааны асуудлаарх хэвлэлийн бага хурал дээр Иргэний хэргийн сайд Лү Жыюань хэлэхдээ, холбогдох амьжиргааг баталгаажуулах бодлогын хамрах хүрээг аажмаар өргөжүүлж, иргэдийн амьжиргааг баталгаажуулах бодлогыг наад захын амьжиргааг батагаажуулдаг байснаасаа бүх нийтэд хүртээмжтэй болгож өргөтгөнө гэжээ. Тэр хэлэхдээ,нэгдүгээрт, Баталгааны зорилтыг тодорхой бүлгээс тусламж хэрэгтэй байгаа олон нийтэд хүртээмжтэй байлгах чиглэлээр өөрчлөхийг дэмжих ёстой; Хоёрдугаарт, үйлчилгээний агуулгыг материаллаг аюулгүй байдалд чиглүүлж байснаас материаллаг тусламж, нийгмийн үйлчилгээ, оюун санааны халамжийг харгалзан үзэхэд чиглүүлэх ёстой; Гуравдугаарт, гол элементүүдийн хангамжийг төрөөс голлон удирддаг байснаас төр удирдаж, зах зээл, нийгэм нийт зэрэг олон хүчин зүйлийг татан оролцуудахад чиглүүлэх ёстой; Дөрөвдүгээрт, уламжлалт үйлчилгээний аргаас дижитал, стандартчилсан арга хэлбэрт шилжих ёстой гэжээ.
