solongonews
2025 оны Хятад улсын хоёр чуулганы мэдээллийн төв нээгдлээ
2025-02-27 15:33
2025 оны Хятад улсын хоёр чуулганы мэдээллийн төв нээгдлээ

2025 оны XIV сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын III чуулган,   УТЗЗ-ийн ХIV  сонгуулийн БХХ-ны III чуулган болох гэж байгаатай холбогдуулан Бээжин хотын Баруун Чан Ань гудамжийн хойд хэсгийн Мэй Дияа төвийн Бүх Хятадын Хэвлэл мэдээллийн төв 27-ны өдөр албан ёсоор нээгдлээ.

XIV сонгуулийн УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны III чуулган,  УТЗЗ-ийн ХIV  сонгуулийн БХХ-ны III чуулган 3-р сарын 5-ны өдөр ба 4-ны өдөр тус тус Бээжинд нээгдэнэ. Сэтгүүлч Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Мэдээллийн Төвөөс ойлгосноор: Өдгөө Хятадын болон гадаадын 3000 гаруй сэтгүүлчид Хятадын хоёр чуулганы сурвалжлахаар гарын үсэг зурсан бөгөөд үүнд дотоодын 2000 гаруй сэтгүүлч, Хонконг, Макао, Тайваний 1000 гаруй сэтгүүлч болон гадаадын сэтгүүлчид бүртгүүлсэн байна.

2025 он бол 14-р таван жилийн төлөвлөгөөний эцсийн жил бөгөөд өөрчлөлт шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэх чухал жил болно. Энэ жилийн хоёр чуулганы үеэр холбогдох хэвлэлийн бага хурал ба ярилцлагын цуврал арга хэмжээ  хоёр чуулган мэдээллийн төвд явагдах болно.  Дотоод болон гадаадад анхаарал хандуулж буй халуун сэдвүүдийн талаар Төрийн зөвлөлийн холбогдох газрын дарга нар хэвлэлийн бага хуралд оролцож, хэвлэл мэдээллийнхний асуултад хариулна.

Хоёр чуулганы Мэдээллийн Төв нь мөн Хятад, гадаадын сэтгүүлчдэд интернэтээр дамжуулан үйлчилгээ тав тухыг хангана гэж мэдээлэв. Хурлын үеэр Хятадын болон гадаадын сэтгүүлчдэд хурлын үндсэн баримт бичгийн цахим хувилбарыг хангааж, төлөөлөгч, төлөөлөгчдийн байран дээр мэдээллийн төвийн ярилцлагын өрөөг байгуулж, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага хүлээн авахад тохиромжтой үйлчилгээ үзүүлэх болно.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл