Дэлхийн нийтээрээ 2025 оны Хятадын хоёр чуулганд анхаарлаа хандуулж байна. Зүүн Тиморын Гадаад хэргийн сайд болон Кувейтээс Хятадад суугаа Элчин сайд асан нар CCTV телевизийн сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтөд илүү их боломж авчрахыг тэсэн ядан хүлээж байна гэжээ.

Зүүн Тиморын Гадаад хэргийн сайд Бендит:
- Инноваци, технологи, инженерчлэл, сансар судлал болон бусад салбарт Хятадын эдийн засгийн хөгжлийн хурд маш сайн байна. Хятадын эдийн засгийн хөгжил бусад улс орнуудад ч сургамжтай гэж бид үзэж байгаа бөгөөд бусад улс орон Хятадын хөгжлийн туршлагаас суралцсанаар эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлт хийж, ард түмэндээ энх тайван, хөгжил цэцэглэл авчрах боломжтой. Цаашид Хятад улстай хөдөө аж ахуй, эдийн засаг зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, соёлын солилцоог гүнзгийрүүлэхийг бид хүсэж байна.

Тэрээр бас: Хоёр чуулганаар хэлэлцэж буй хөгжлийн сэдвүүд бидний хувьд маш чухал гэж бодож байна. Бид Хятад улстай эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн бүтээн байгуулалт, технологийн хамтын ажиллагаа, инноваци, хүний нөөц зэрэг олон салбарт хамтран ажиллахыг хүсэж байна. Олон салбарт хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх боломжтой гэж бодож байна гэжээ.
Хятад улс ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөгөө тодорхой гаргаж, асар их бүтээн байгуулалтад хийхийн тулд хичээж байгааг олон улсын хүмүүс онцолжээ.

Кувейтээс Хятадад суугаа Элчин сайд асан, Файсал Рашид Аль-Каис:
- Сүүлийн жилүүдэд Хятад улс олон санаачилга дурдлаа. Тэдгээр санаачилгууд нь зөвхан Хятад улс төдүйгүй дэлхийн бусад бүс нутагт болон олон улсын түвшинд хамтын ажиллагааг явуулахад тус дөхөм үзүүлнэ.

Үндэстэн дамнасан энх тайван ба ирээдүйн судалгааны сангийн үүсгэн байгуулагч, Обери:
-Өнгөрсөн 40 жилийн хугацаанд Хятад улс хүн төрөлхтний түүхэнд байгаагүй ололт амжилт гаргаж, ард иргэдийг ядуурлаас ангижруулж, аюулгүй нийгмийг бий болгоход тусалсан бөгөөд энэ нь дэлхийн хамгийн чухал хамтын ажиллагааны санаачилга болсон юм. Хүмүүс үргэлж сайн сайхан ирээдүйг бүтээхийн төлөө зүтгэж байвал нийгэм сайхан болох нь дамжиггүй.

