Энэ оны Засгийн газрын ажлын тайланд Хятадын 2025 оны эдийн засгийн өсөлтийн зорилтыг 5 орчим хувь байна гэж төсөөлжээ.Энэ тоон үзүүлэлт нь Хятадын хэмжээнд ба олон улсын нөхцөл байдал,олон хүчин зүйлийг харгалзан үзээд зогсохгүй эдийн засгийн өсөлтийн боломж,таатай нөхцөлийг ч тусгаж, зарим сорилт бэрхшээлийг даван туулан, шаргуу ажиллах тодорхой чиг хандлагыг харуулж чадсан байна.

Өнөөдөр Хятадын эдийн засаг аль хэдийн аварга том “хөлөг онгоц” болсон.Юуны өмнө Хятадын хөгжлийн хурдын тухай ойлгох ёстой.Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурд нь хэзээ ч дотоодын болон олон улсын олон нийтийн анхаарлын төвд байдаг.Жишээлбэл,2012-2024 он хүртэл Хятад улсын ДНБ 54 их наяд юань байснаасаа 134.9 их наяд юань болж,эдийн засгийн хүч чадал, шинжлэх ухаан технологийн хүч чадал, үндэсний бүх талын хүчин чадал бүр шинэ түвшинд гарсан байна.Энэ он бол “Арван дөрөвдүгээр 5 жилийн төлөвлөгөө”-ний эцсийн жил болох учир эдийн засгийн өсөлтийн хурдыг ямар нэг хэмжээнд байлгах нь нэн чухал юм.
Гэсэн хэдий ч Хятад улсын эдийн засаг өндөр хурдтай өсөлтийн үе шатнаас өндөр чанартай хөгжлийн үе шат руу шилжсэн бөгөөд энэхүү өсөлтийн тогтвортой байдал нь маш хялбар биш гэдгийг ойлгох ёстой.Дэлхийн эдийн засгийн өсөлтийн эрч болон дотоодын эрэлт хэрэгцээ удааширч,гай гамшиг байнга тохиолдож, үл хөдлөх хөрөнгө, орон нутгийн өр гэх мэт бүтцийн зөрчилдөөн зэрэг нь улам бүр хурцдаж байна.Олон хүндрэл бэрхшээлийн өмнө Хятадын эдийн засаг өнгөрсөн жилийн дарамтыг даван туулж, эдийн засгийн тогтвортой хөгжсөн төдийгүй тэнцвэртэй байдлаа хадгалж чадсан ажээ.
Эдийн засгийн өсөлт 5 хувь орчим тогтоосон нь хөгжлийн бодит байдалд суурилсан бөгөөд зорилгодоо хүрэхэд тууштай дэмжлэг үзүүлж чадах тоон үзүүлэлт байж,эдийн засгийн ерөнхий хэмжээг тасралтгүй хуримтлуулах бат бөх суурийг тавьсан.Эдийн засгийн хөгжил гэдэг нь бүтэн систем бөгөөд үүнийг зөвхөн тоо хэмжээний өсөлт, бууралт, энгийн давталт гэж ойлгож болохгүй.Нэн ч хөгжлийн хурд ба өсөлтийн хурдтай харьцуулахад хөгжлийн чанарыг илүүд үзэх нь чухал юм.
Өнгөрсөн онд шинийг эрэлхийлэн санаачилсан,нээлттэй багтаамжтай Хятад улс эдийн засгийн талаар олон ололт амжилтыг тогтоосон юм.
Уламжлалт далайн боомт өөрчлөлт шинэчлэл хийж,Шанхайн боомтын Яншань IV үе шатны автомат терминал нь ухаалаг удирдлагын системийг Хятадын тал бие даан хөгжүүлснээр далайн чингэлэг хөлөг онгоцны боомтын зогсоолд байх дундаж хугацааг дэлхийн томоохон далай боомтуудаас 0.69 хоногоор богиноссон ажээ.Хиймэл оюун ухааны салбар эрчимтэй хөгжиж,1200 гаруй дэвшилтэт ухаалаг үйлдвэр, 230 гаруй дээд түвшний ухаалаг үйлдвэр баригдсан бөгөөд хиймэл оюун ухааны компаниудын нийт тоо 4500-д хүрч,генератив AI патентын эрхийн дэлхийд нэгдүгээрт бичигдсэн билээ.
Уламжлалт үйлдвэрүүд өөрчлөлт хувиралтыг туулж, шинээр гарч ирж буй аж үйлдвэрүүд хурдацтай хөгжиж, технологийн шинэчлэлийг ашиглан шинэ чанарын бүтээмжийг бий болгож, Хятад улс орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог бүрдүүлэх тал дээр анхаарал хандуулснаар Хятадын эдийн засаг хурдацтай хөгжиж чадаж байна.Тоо хэмжээний зохистой өсөлтийг хэвээр хадгалахын үндсэн дээр Хятадын эдийн засгийн хөгжлийн бүтцийг оновчтой болгож,чанарыг сайжруулж,өндөр чанартай хөгжлийн тогтвортой ахиц дэвшлийн ерөнхий хандлага өөрчлөгдөөгүй байна.Энэ он бол Хятад улсын“Арван дөрөвдүгээр 5 жилийн төлөвлөгөө”-ний зорилтыг биелүүлж, “Арван тавдугаар 5 жилийн төлөвлөгөө”-ний эхлэлийг тавих тал дээр илүү хичээн ажиллах болно.
