3-р сарын 3-нд хуралдсан XIV сонгуулийн БХАТИХ-ын III чуулганд оролцох ӨМӨЗО-ны төлөөлөгчдийн бүгд хурлаар "Хатуу хог хаягдлыг иж бүрэн ашиглахыг ахиулж,хөнгөн цагааны өндөр агууламжтай үнсний эргэлтийн эдийн засгийн хөгжлийг ахиулах"-ыг Өвөр Монголын нийт төлөөлөгчдийн санал болгон дэвшүүлэхээр тогтлоо. Өвөр Монголын эх баялгийн давуу талыг бүрэн ашиглаж, хатуу хог хаягдлыг иж бүрэн ашиглахыг ахиулж, хөнгөн цагааны өндөр агууламжтай үнсийг иж бүрэн ашиглалтын аж үйлдвэрийн хөгжлийг түргэтгэх нь Хятад улсын хөнгөн цагааны нөөцийн аюулгүй байдлыг хангах стратегийн чухал ач холбогдолтой юм.
Хатуу хог хаягдлын иж бүрэн ашиглалтыг ахиулах,хөнгөн цагааны өндөр агууламжтай үнсний эргэлтийн эдийн засгийн аж үйлдвэрийг хөгжүүлэхэд Өвөр Монгол нь бодлогын илэрхий давуу тал, технологийн судалгаа, хувиргах, ашиглах нөхцөл бүрдсэн зэрэг илэрхий давуу талуудтай. Төрийн зөвлөлөөс нийтэлсэн "Өвөр Монголын чансаатай хөгжлийг ахиулах, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ үеийг бүтээх тухай санал "-д Ордос хотод үнс нурамнаас хөнгөн цагаан исэл гарган авах иж бүрэн ашиглалтын бааз байгуулахаар тодорхой дурдсан байна. "ӨМӨЗО-ны үндэсний чухал эрчим хүч, стратегийн нөөцийн баазын бүтээн байгуулалтыг дэмжих журам"-д мөн хөнгөн цагааны өндөр агууламжтай хаягдал үнснээс хөнгөн цагааны исэл, хөнгөн цагаан цахиурын хайлш гаргаж авах зэрэг аж үйлдвэрийг хөгжүүлэхийг санал болгож байна. Үүний зэрэгцээ, Өвөр Монгол 20 шахам жил шинжлэх ухааны судалгаа хийсний эцэст үнсийг өндөр үнээр ашиглах боломжит техникийн хэд хэдэн замыг судалж,хувиргах, ашиглах нөхцөл бүрдсэн байна. Түүнчлэн Ордос хотын Зүүнгар нүүрсний ордын нүүрсийг шатаасны дараах үнсэн дэх хөнгөн цагааны ислийн агууламж нь үнсэн дэх хөнгөнцагааны ислийн улсын дундаж агууламжаас хамаагүй өндөр, боломжит хөнгөн цагааны ислийн агууламж нь Хятад улсын бокситын батлагдсан нөөцийн нийт хэмжээнээс 4 дахин их байна.
Хатан голын сав газрын экологийн хамгаалалтыг цаашид бэхжүүлэх зорилгоор ӨМӨЗО-ны төлөөлөгчид"Хатуу хог хаягдлыг иж бүрэн ашиглахыг ахиулж, хөнгөн цагааны өндөр агууламжтай үнсний эргэлтийн эдийн засгийн хөгжлийг ахиулах" талаар тодорхой санал дэвшүүлж,"Үйлдвэрлэлийн бүтцэд зохицуулалт хийх үндсэн чиглэл"-ийг шинэчлэн боловсруулж, нөөцийн хамгаалалт, иж бүрэн ашиглалтыг эрчимжүүлж, шинжлэх ухаан, технологийн судалгаа, хөгжил, ололт амжилтын өөрчлөлтийг тасралтгүй бэхжүүлнэ.
Хатуу хог хаягдлыг иж бүрэн ашиглахыг ахиулж, хөнгөн цагааны өндөр агууламжтай үнсний эргэлтийн эдийн засгийн хөгжлийг ахиулна
2025-03-04 23:24
Хатуу хог хаягдлыг иж бүрэн ашиглахыг ахиулж, хөнгөн цагааны өндөр агууламжтай үнсний эргэлтийн эдийн засгийн хөгжлийг ахиулна
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
