solongonews
2025 оны хоёр чуулганы халуун сэдвүүдийг зургаан ”түлхүүр үг”-ийн өнцгөөс харахуй
2025-03-05 01:10
2025 оны хоёр чуулганы халуун сэдвүүдийг зургаан ”түлхүүр үг”-ийн өнцгөөс харахуй

2025 оны Хятадын хоёр чуулган болж байна. Энэ он бол 14-р таван жилийн төлөвлөгөөний эцсийн жил бөгөөд өөрчлөлт шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэх чухал жил юм. Энэ жилийн Хятадын хоёр чуулганы онцлох үйл явдал юу вэ? “Эдийн засгийн лавлага сонин”-ны сурвалжлагч саяхан  Хятадын хоёр чуулганы эдийн засгийн салбартай нягт холбоотой халуун сэдвийн талаар олон хүмүүстэй ярилцлага хийсэн байна.


Түлхүүр үг 1: 14-р таван жилийн төлөвлөгөөний дүгнэлт

Энэ жил бол 14-р таван жилийн төлөвлөгөөний эцсийн жил бөгөөд шинэ таван жилийн төлөвлөгөө гаргах гэж байна. Энэ бол өнгөрсөн ба ирээдүйг холбосон чухал зангилаа юм.
14-р таван жилийн төлөвлөгөөний зорилго, даалгаврыг чанартай биелүүлэхийг ахиулах бодлогыг цаашид хэрхэн эрчимжүүлж, 15-р таван жилийн төлөвлөгөөг сайн эхлүүлэх бат бөх суурийг тавих нь олон нийтийн анхаарлын төвд байна.
"2025 онд бид эдийн засгийн сэргэлтийн эрч хүчийг цаашид бүрдүүлэх, бэхжүүлэхэд чиглэсэн олон төрлийн бодлогын эрчмийг цаашид нэмэгдүүлэх ёстой. Энэ нь 14-р таван жилийн төлөвлөгөө болон 15-р таван жилийн төлөвлөгөөний хоорондын уялдааг хангахад маш их ач тустай байх болно.
Мөн эдийн засгийн сэргэлтийг нэмэгдүүлэх, шинэчлэлийн чухал арга хэмжээг хэрэгжүүлэхийг ахиулах нь маш чухал юм.
UBS Группын Азийн эдийн засгийн судалгааны албаны дарга, Хятадын ахлах эдийн засагч Ван Тао:
-Бодлогын хүрээнд технологийн шинэчлэлийг дэмжих, судалгаа, хөгжлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг зарим гол салбарт бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэхийг чухалчлах төлөвтэй байна.


Түлхүүр үг 2: Хэрэглээг нэмэгдүүлэх

Төвийн эдийн засгийн ажлын хурлаар 2025 онд шийдвэрлэх есөн гол зорилтын дотор "Хэрэглээг эрчимтэй нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлж, дотоодын эрэлт хэрэгцээг бүх талаар тэлэх"-ыг тэргүүн байранд тавьж, үүний зэрэгцээ "Хэрэглээг нэмэгдүүлэх тусгай арга хэмжээ"-ийг хэрэгжүүлж байна. Дотоодын эрэлтийг нэмэгдүүлэх нь урт хугацааны стратегийн алхам бөгөөд хэрэглээг нэмэгдүүлэх нь энэ жилийн  хоёр чуулганы хамгийн чухал сэдвүүдийн нэг болно гэж салбарынхан үзэж байна.
Салбарын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хуучин өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг шинэ бүтээгдэхүүнээр солихыг дэмжих төсвийг нэмэгдүүлэх төлөвтэй байна. 
Хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд гол зүйл бол хэрэглээг дэмжих, хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэхийг нягт уялдуулах явдал юм. Хэрэглээний чадавхийг нэмэгдүүлж, хэрэглээний эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд шаргуу ажиллах ёстой.
Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Санхүү, эдийн засгийн хүрээлэнгийн судлаач Жан Инши:
-Төв болон орон нутгийн засаг захиргаа зардлын хариуцлагыг хуваарилж, төрийн үндсэн үйлчилгээний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, төрийн үндсэн үйлчилгээг тэгшитгэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Ялангуяа орон сууц, боловсрол, эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн хамгаалал, ахмад настны асаргаа зэрэг төрийн суурь үйлчилгээний дунд, бага орлоготой иргэдийн хамгааллын түвшинг эрчимтэй сайжруулж, бодлогын тогтвортой, залгамж чанарыг хадгалах ёстой.

Гурав дахь түлхүүр үг: Хиймэл оюун ухаан +
Энэ он гарснаас хойш дотоодын томоохон загвар болох DeepSeek нь нээлттэй загвар, өртөг зардлын давуу талуудаараа дотоод болон гадаадад олны анхаарлыг татсан. Baidu, Alibaba, Tencent, ByteDance зэрэг компаниуд хиймэл оюун ухааны том загварууд болон AI програмууддаа шинэ алхам хийхээ зарлав.
Аж ахуйн нэгжүүдийн гаргасан шинэ дэвшил нь хиймэл оюун ухааны шинэлэг хөгжлийн шинэ чиг хандлагыг харуулж байна гэж шинжээчид үзэж байна "2024 онд "Хиймэл оюун ухаан +" үйл ажиллагааг засгийн газрын ажлын тайланд оруулсны дараа "Хиймэл оюун ухаан +" нь энэ жилийн хоёр чуулганы үеэр ч гэсэн халуун сэдэв байх төлөвтэй байна.
Хятад улсад одоогоор 4500 гаруй хиймэл оюун ухааны компани ажиллаж, үндсэн салбарын цар хүрээ бараг 600 тэрбум юаньд хүрч, аж үйлдвэрийн сүлжээ нь чип, алгоритм, өгөгдөл, платформ, программ зэрэг дээд болон доод урсгалын гол холбоосуудыг хамарч байгааг тоо баримт харуулж байна.
Дараагийн шатанд холбогдох бодлогын дэмжлэгийг үргэлжлүүлэн бэхжүүлэх болно. 

Түлхүүр үг 4: Дунд болон урт хугацааны санг зах зээлд гаргах

Цаашид саад тотгорыг арилгах, дунд болон урт хугацааны санг зах зээлд гаргахыг эрчимтэй дэмжих нь хөрөнгийн зах зээлийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн иж бүрэн шинэчлэлийг гүнзгийрүүлэх чухал агуулга юм. Саяхан, Төвийн санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн хороо, Хятадын үнэт цаасны зохицуулах хороо хамтран "Дунд болон урт хугацааны хөрөнгийн зах зээлд гарах үйл ажиллагааг дэмжих хэрэгжүүлэх төлөвлөгөө"-г гаргасан юм. Энэ жилийн хоёр чуулганаар энэ асуудал нь мөн анхаарал татсан сэдвүүдийн нэг болох төлөвтэй байна.


Түлхүүр үг 5: Хувийн хэвшлийн эдийн засаг
Хувийн хэвшлийн эдийн засаг бол Хятадын шинэчлэлийг ахиулах гол хүч, чансаатай хөгжлийн чухал үндэс суурь юм. Сүүлийн үеийн мэдээллээс харахад Хятад улсын өндөр технологийн аж ахуйн нэгжүүдийн дунд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн тоо 92 гаруй хувийг эзэлж байна. 


Түлхүүр үг 6: Өөр хоорондын утгагүй өрсөлдөөн
Саяхан Зах зээлийн зохицуулалтын газраас зарим аж ахуйн нэгжийн шударга өрсөлдөөний асуудлаар симпозиум зохион байгуулж, долоон аж ахуйн нэгжийн холбогдох хүмүүстэй өөр хоорондын утгагүй өрсөлдөөнийг засч залруулах талаар гүнзгий санал солилцлоо. 
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Төвийн эдийн засгийн ажлын хурлаас өөр хоорондын утгагүй өрсөлдөөнийг цогцоор нь засч, орон нутгийн засаг захиргаа, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг жигдрүүлэхийг санал болгосноор яам, орон нутгаас авч хэрэгжүүлсэн цуврал арга хэмжээ нь зах зээлийн орчныг оновчтой болгож, ойрын эрх ашгаас үүдэлтэй харгис өрсөлдөөнөөс зайлсхийхийн тод дохио болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ жилийн хоёр чуулганаар өөр хоорондынэ утгагүй өрсөлдөөний асуудлыг шийдвэрлэх арга замыг цаашид судлах болно.

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл