Бэлтгэл ажилаа бүрэн дуусгаад Азийн өвлийн спортын IX наадам 2-р сарын 7-ны орой Хармөрөн мужийн Харбин хотноо нээгдэх гэж байна
Азийн өвлийн спортын уг наадам нь Бээжингийн өвлийн олимпийн дараа Хятадын зохион байгуулж байгаа олон улсын мөс цасны спортын бас нэгэн томоохон арга хэмжээ юм. Мөн 1996 оны Харбин Азийн өвлийн спортын наадам, 2007 оны Чанчунь Азийн өвлийн спортын наадмаас хойш Хятад улс гурав дахь удаагаа Азийн өвлийн спортын наадмыг зохион байгуулж байгаа юм. ийнхүү Харбин хот хоёр удаа "Азийн өвлийн наадам зохион байгуулсан хот" болж буй юм. Хятадын "Мөсөн хот" хэмээгдсэн Харбин хотноо 2-р сарын 7-14-ний өдрүүдэд Азийн өвлийн спортын IX наадам болох бөгөөд уг наадамд нийт 34 улс орон, бүс нутгийн 1270 гаруй тамирчид оролцож, хүч тэнхээ авьяас чадвараа сорин өрсөлдөх юм.

Зохион байгуулагчдын мэдээлснээр, Азийн өвлийн спортын IX наадам нь төлөөлөгчид, тамирчдын тоогоор түүхэн дэх хамгийн том наадам болох юм . Азийн өвлийн спортын наадам 8 хоног үргэлжилж, нийт 6 томоохон тэмцээн, 11 дэд тэмцээн, 64 жижиг тэмцээн зохион байгуулна.257 хүнтэй Хятадын баг төлөөлөгчид бүх төрөлд өрсөлдөх болно , түүний дотор 170 тамирчин оролцож байна. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ удаагийн Азийн өвлийн спортын наадмын үеэр 5000 гаруй хүн хилээр орж ирэх юм. Энэ удаагийн Азийн өвлийн спортын наадам нь Азийн мөс, цасны тамирчдын уралдаан тэмцээний индэр болж буй төдийгүй Азийн орнуудын спортын солилцоо, соёлын интеграцчиллыг дэмжих чухал боломж болж буй юм.
Хятадын Төв Радио Телевиз Азийн өвлийн спортын IX наадмын нээлтийн ёслолыг шууд дамжуулж, Синьхуа сайт гэрэл зураг, текст хэлбэрээр шууд хүргэх аж. Энэ үдэш болох нээлтийн ёслол нь "Харбин, Хятад, Ази" бүс нутгийн хөгжил дэвшил дээр төвлөрч, нийт 80 минут үргэлжлэх бөгөөд түүний дотор ёслолын хэсэг 50 минут, театрын үзүүлбэр, гал бамбар асаах зэрэг араг хэмжээ 30 минут орчим хугацаа багтах юм байна.

