Хятад улсын хувьд хуучин жилээ үдэж, шинэ оноо угтах, гэр бүлээрээ хамтдаа баярлан хөөрөлдөх цагаан сар нь ард түмний эв нэгдэл, үндэсний өв уламжлал, соёл, зан заншлаараа бахархаж, аав, ээж, ахан дүүсээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоо батжих олон ёс заншлыг хадгалсан уламжлалт баяр билээ.

Хятадын соёлын нөлөөгөөр дэлхийн 20 гаруй улс орон Хятадын цагаан сарыг хууль ёсны баяр болгон тэмдэглэдэг болжээ.Монголчууд галаа тахиж, манж настан цонхон цэцэг хайчилж, бүяи үндэстэний эмэгтэйчүүд будаан архи нэрж, бай үндэстэний залуучууд ууланд гарч шилмүүс хураан цуглуулж эхлэх нь сар шинэ ойртож байгаагийн шинж.Цагаан сарын хугацаанд Хятадын үндэстнүүд өөр өөрийн өвөрмөц онцлогийг харуулах цагаан сараа тэмдэглэх үйл ажиллагаа зохиож, хос уянга наах, бурхан сахиулсанд мөргөж дээдсээ тахих, гай барцдыг арилгаж өлзий хийморьтой байхыг даатгах, настандаа золгох, төрөл садан найз нөхөдтэйгөө уулзаж гэр бүлээрээ хооллох заншилтай.Ийнхүү олон угсаатан үндэстэнтэй улс орны хувьд Хятад улсын сар шинийн баяр маш олон утга агуулга, учир бэлгэдлийг нэгтгэсэн байдаг.

Хятад хэлэнд энэ баярыг "хаврын баяр" гэж нэрлэдэг бөгөөд тэмдэглэх хугацаа нь шинийн 1-ний өдрийн өмнөх оройноос эхлээд шинийн 15-ны өдөр болдог дэнлүүний баяр хүртэл үргэлжилдэг.Хятадын сар шинийн эхний өдөр 1-р сарын 21-ээс 2-р сарын 20-ны хооронд гарч ирдэг шинэ сараар эхэлдэг.2025 оны Хятадын сар шинэ 1-р сарын 29-нд эхэлж байгаа билээ.
Баярын хэд хоногийн өмнөөс бүтэн жил хүний нутагт ажил хөдөлмөр хийж явсан хүмүүс нутаг буцах их “урсгал” эхэлдэг.Үүний нэгэн зорилго нь битүүнийг амжиж аав ээж, ах дүү төрөл садантайгаа золгох.Хятадын олон газарт, хүмүүсийн сар шинээ тэмдэглэх уламжлалт зан заншил адилгүй боловч битүүнд гэр бүлээрээ хамт сууж хооллох заншил нь өмөнд, умард нутаг гэхгүй адилхан байдаг.Битүүний өдрийн зоог нь Хятадын цагаан сарын хамгийн чухал үйл явдлын нэг. Энэ өдрийн зоогонд гахай, нугас, тахиа, загасны махаар амттай хоол бэлтгэж, хажуугаар нь амттанаар ширээгээ дүүргэдэг.

Битүүний өдөр хот хөдөө гэсэнгүй үүд хаалган дээрээ хос уянга нааж, цагаан сарын уур амьсгал оруулдаг. Хос уянга бол Хятадын нэг зүйлийн өвөрмөц утга зохиолын хэлбэр юм. Үзэг балын үнэр үнэртсэн, гарын урныг гайхуулсан, ирж байгаа шинэ жилийн сайн сайхныг илтгэсэн бичээс бичдэг нь цагаан сарын нэгэн өвөрмөц онцлог болж үлджээ. Цагаан сарын хос уянга нь хаврын наалтаас илрэлтэй гэдэг. Эртний хүмүүс хаврын уур орох үеэр “И Чүнь” хэмээх хятад үсгийг наадаг байснаа хожим нь хос уянга болон хувирч, Хятадын хөдөлмөрчин ард түмний гай барцдыг арилгаж, өлзий бэлгийг угтах сайн сайхан хүсэл мөрөөдлөө илтгэсэн байна.
Битүүний шөнө хүмүүс гэр гэртээ цуглан, сар шинийн концерт үзэж, шөнөжин баяр баяслын дунд хуучин жилээ үдэж, шинэ жилээ угтдаг.Он солигдох мөч ирэхэд хүмүүс арав, ес, найм хэмээн нэгэн дуугаар тоолж, догдолж, олон төрлийн цэцэгт пуужин тавьж, хөгшин залуу бүгд баярын өдрийн хувцсаа өмсөж, айлчин гийчнээ хүлээн авах буюу айл саахалтаараа айлчлан шинийн золголт хийж эхэлнэ.Ийнхүү амар амгалангийн хурайтай цагаан сар шинийн зочидтойгоо уяан дээр бууна.Уулзсан бүхэнд “Сайн шинэлэв үү”, “Сайхан баярлаж байна уу” гэх зэргийн бэлэг дэмбэрэлтэй үгээр мэндчилэн, чихэр жимс, боов боорцгоор зочноо хүндэтгэн дайлдаг билээ. Ахмад настай хүмүүсээс залуу хүүхдэд шинийн золголтын мөнгө өгдөг.Улаан дугтуйнд мөнгө төгрөг хийж бэлэг барих болсон нь сүүлийн жилүүдэд Хятадуудын цагаан сараа тэмдэглэх нэгэн хэлбэр болжээ. Улаан өнгө нь амьдралын хүч, баяр жаргал ба аз хийморийн бэлэг тэмдэг болдог учраас ихэнх хятадууд улаан өнгөнд дуртай. Ахмадууд нь үр хүүхдүүддээ улаан дугтуйнд мөнгө хийж бэлэг барих нь шинэ жилдээ ажил үйлс амжилттай, хийморьтой байхыг бэлгэдэж байгаа юм.Айлууд мөнгөнөөс гадна зочилж ирсэн хүмүүстээ жимс, бялуу, жигнэмэг, шоколад зэрэг амттан бэлэглэх нь түгээмэл байдаг.


Харин шинийн хоёрны өдөр шинэ бизнес, ажил төрлөө эхэлбэл ашиг орлого их, бүтэн жилдээ өөдтэй өнгөтэй гэж үздэг.Шинийн хоёрон, гурванд Хятад улсын ихэнх нутагт төрхөмдөө харих заншилтай.Харьд мордсон бүсгүйчүүд нөхөр, хүүхдээ дагуулан төрхөмдөө очин ээж аавдаа золгодог.
Хятад улсын умард нутагт шинэ жилээр банш идэх уламжлалтай байдаг. Гэвч газар газрынхан хоорондоо адилгүй. Зарим нь битүүний орой, зарим газар нь цагаан сарын шинийн нэгний өглөө банш иддэг. Тухайлбал, хойд нутгийн уулын тосгоны нутгийнхан шинийн нэгнээс шинийн таван хүртэл өглөө бүр банш иддэг заншилтай. Шинэ жилээр банш идэх нь цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо цаглашгүй их амжилт үйлсээр үдэж, он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ од хийморьтой, орчлонгийн сайн сайхан бүхнийг бэлэгдэн угтацгаая гэсэн сайхан утга учиртай. Баншны хэлбэр нь алт шиг болохоор банш чимхэх нь эд мөнгө, аз жаргалыг атгаж байгаа мэт, нөгөө талаар ахуй амьдрал нь аз жаргалтай, элбэг баялаг болохыг бэлгэддэг.Өмнөд нутгийн шинэ жилийн хоол нь халуун тогоо, загас, бялуу иддэгээрээ хойд нутгаас ялгаатай. Энэ нь ажил амьдрал нь жилээс жилд аз жаргалтай, амжилтаар дүүрэн байхыг бэлгэддэг байна.

Орчин үеийн цагаан сар улам төгөлдөр болж агуулга нь баяжсаар байна.Ахан дүүс, хотол олонтойгоо цахимаар золгож амар мэндээ мэдэлцэхээс гадна сар шинээр гэр бүлийн хүмүүстэйгээ аялалд гарч цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэхийг илүүд үзэх болж байна.
Ийнхүү олон зүйл бэлгэдэл давхарласан цагаан сарын баяраар байгаль дэлхий сэргэж, шинэ оны цикл эхлэн, газар амилж, амьдралын нахиа дэлгэрч эхэлдэг өдөр гэж үздэг. Хүндэт зочиддоо зориулсан амтат идээ, өндөрд өлгөсөн улаан дэнлүүий бүдэг гэрэл,хайчилж урласан цонхон хайчилбар, хайрсан боов, шинэ дээлээрээ гоёсон бахархал, шинэ дөл тоссон бахдал, үр хүүхэддээ өвлүүлэн сургах ёс заншил, уулзаагүй удсан айл хотол, ах дүүсийн шинийн золголт, хамтдаа цугласан жаргалт цаг мөч …бүр л цагаан сарын баяр баясалтай уусалцан сэтгэл зүрхийг баясгана.Энэ бүхэн бол цагаан сарын үнэт зүйл, ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлсэн утга учир билээ.
Ахмадын хайрладаг ерөөл нь цагаан
Амар амгалангийн бэлгэт сар
Ариун сүүний цацалтай
Итгэл сэтгэл дүүрэн сар
Соёл, заншлийн баян агуулгатай
Сурч уламжлахын өвтэй цагаан сар аа...
