solongonews
Нанс суурингийн малчин тариаланчид байгалийн нөхөн сэргээлтээс ашиг хүртэж байна
2025-11-04 20:50
Нанс суурингийн малчин тариаланчид байгалийн нөхөн сэргээлтээс ашиг хүртэж байна

Өвөр Монголын Ордос хотын Отогийн Өмнөд Хошууны зүүн өмнөд нутагт орших Нанс суурин 4298 км2 нутагт дэвсгэр,10,868 хүн ам амтай. Өнөөдөр энэ суурин  Ордос хотын мал аж ахуйн томоохон  бүс болжээ.

Өнгөрсөн хугацаанд Нанс суурингийн бэлчээрийн талбайн цөлжилт, доройтол гаарч, бэлчээрийн даац буурсан байна. Тиймээс Нанс суурин нь экологийн тэнцвэртэй байдлыг нэн тэргүүнд тавьж, 2020 оноос эхлэн хуурай, салхитай, элсний нүүдэл ихтэй нөхцөлд тохирсон бут модыг тарьж эхэлжээ.  Жил бүр төсвөөс төслийг дэмжиж 5 сая гаруй юань санхүүжуулж, малчин тариаланчдад дэмжлэг үзүүлжээ.

Ийнхүү элс, цөлжилт ихтэй, бэлчээрийн доройтолд орсон газар нутагт байгалийн нөхөн сэргээлт хийхийн зэрэгцээ өрх бүр үүнээсээ ашиг хүртэх боломжийг нээж өгчээ.

Тодруулбал, “аж ахуй нэгж -иргэн-хоршоо-засгийн газар” гэсэн хамтын загварыг хэрэгжүүлснээр 1 га тайлбайн тариалалтаас дунджаар 0,5 тонн ургац авч, малчин, тариаланч айл өрх бүр жилд 135,000 юаний орлоготой болох боломж бүрджээ.

Түүнчлэн Нанс суурин нь “Экологийн үйлдвэрлэлжүүлэлт” бас “Үйлдвэрлэлийн экологижуулалт”-ыг хослуулснаар  “бэлчээр-тэжээл-мах” гэсэн иж бүрэн үйлдвэрлэлийн сүлжээг өргөжүүлэн, чанар үр ашгийг дээшлүүлсэн байна. Ийнхүү “нэг бут хармагаас -нэг сайхан мах хүртэл” гэсэн төслийг хэрэгжүүлж, байгаль орчин ба эдийн засгийн ашиг хоёр тэнцвэртэй хөгжсөн, харилцан дэмжсэн загварыг бүрдүүлжээ.

Нанс суурин экологи хамгаалал, эдийн засгийн хөгжлийг уялдуулан, тэдгээрийн зөрчлийг үр дүнтэй шийдвэрлэхэд анхаарсны үр дүнд мал аж ахуйн бүсийг хөгжүүлэх шинэ жишгийг амжилттай нээжээ.

 

Зохиогч: Цолмон, Сүнь Ли-Ин, Идэр, Буян-Энэрэл
Найруулагч: Б.Саруул
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл