solongonews
Хянган аймаг өвс тэжээлийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлж байна
2025-11-06 22:25
Хянган аймаг өвс тэжээлийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлж байна

“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан өнөөдөр буюу 11-р сарын 06-ны үдээс хойш Хянган аймгийн Хорчин баруун гарын өмнөд хошууны Алдар сумны Алдар өвс тэжээлийн аж ахуйн баазтай танилцсан байна.


Уг бааз нь ойролцоогоор нийт 90 га талбайг хамарсан бөгөөд тэжээл боловсруулах, хадгалах, ложистикийн бүс, уламжлалт хятад анагаах ухааны холбогдох бүтээгдэхүүн боловсруулах бүс, жуулчдын үйлчилгээний төв, тэжээлийн супермаркет зэрэг  хэсгүүдийг багтаасан билээ. 

- Бид олон жилийн турш Хятадын ШУА-ийн Ургамал судлалын хүрээлэн, Бээжингийн Ой шугуйн их сургууль зэрэг их дээд сургууль болон судалгааны газруудтай хамтран ажилладаг юм. Жишээлбэл, хиаг өвс гэж бидний хөдөө нутгаар зөндөө ургадаг. Энэхүү өвс хүйтэнд, ган хуурай, шүлттэй хөрсөнд тэсвэртэй, уураг ихтэй,шим тэжээл ихтэй бйадаг. Түүнийг ямар ч малд өгч болдог, малыг таргалуулах, үржүүлэхэд маш чухал ач холбогдолтой ажээ. Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол эрчимжсэн фермийн аж ахуй хөгжсөнөөр түүнийг дангаар нь ашиглаж, хонь үхэртээ тэжээл өгөх шаардлага их гарсан. Бид энэ өвсийг хэдэн жилийн хугацаанд их хэмжээгээр тарьж үржүүлээд өнөөдөр болоход ганц нутгийнхаа фемруудыг хангах төдийгүй бусад бүс нутагт ч зарж байна гэж  Алдар өвс тэжээлийн аж үйлдвэрийн баазын ажилтан танилцуулсан .

Сүүлийн жилүүдэд Хянган аймаг нь өвс тэжээлийн аж ахуй хөгжүүлж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх өвөрмөц салбарын нэг болгосон билээ. Мөн орчин үеийн хөдөө аж ахуй, мал аж ахуйн хөгжилд тохирсон өвс тэжээлийн аж ахуйн хөгжлийн системийг бий болгохоор хичээн ажиллаж байна.

 

Зохиогч: Б.Аруухан, Б.Хөгжилт, Н.Цовоо
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл