“Шинэ Хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилах багийн дунд замын сэдгүүлчид ургах нарыг угтаж нутгийн замаар давхиулсаар Ар Хорчин хошууны Шуугин суурины Манхан-Ар гацаагаар нутагтай малчин Хастанагийд хүрлээ. Тээрээр нөхөр тунгаалагтайгаа хоёулаа өглөө эрт үнээгээ саагаад яарч байлаа.

Хастана Тунгаалаг хоёулаа тариалан болон мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, жилийн орлого нь 600 мянган юаньд хүрч, нутаг усандаа алдартай залуу малчин болсон юм.
Хастана 2006 онд их сургуулиа дүүргээд Хөххотод 10 жил ажиллажээ. Хожим нь хөдөө нутагтаа буцаж ”Алтай Манх” хэмээх гэр бүлийн мал аж ахуйн ухаалаг ферм байгуулжээ.Өдгөө Хастанаийнх 100 гаруй үхэр тэжээж, 153 га хадлангийн бэлчээртэй,13 га газарт ногоон бордоо болон эрдэнэ шиш тарьдаг. 1000 метр квадрат үхэрийн битүү саравч,330 метр квадрат үхэрийн задгай саравчтай,430 метр квадрат өвсний агуулах, 300 метр квадрат ногоон бордооны зоорьтойоор барахгүй янз бүрийн машин төхөөрөмжийг бүрдүүлсэн нь бахархан шагшмаар.

Хастана:
---Би 2017 онд нутаг буцан 2020 оны 5-р сард мал аж ахуйн ухаалаг ферм байгуужээ. Нутаг буцан ажил үйлс босгож байсан ижилхэн хүсэл мөрөөдөлтэй 5 оюутантай хамтран 2023 оны 5-р сард Шуугин сууринд “Сүүн Сацал” цагаан идээний тусгай хоршоо байгуулж, 930 га бэлчээрт 645 үхэр,127 саалийн үнээ болон 58 адуу тэжээж байна.

Тэрээр ажил үйлсээ улам цаашид хөгжүүлэхийн тулд хожим нь108 метр квадрат цагаан идээний үйлдбэр байгуулжээ. Хурууд,шар тос,зөөхий,сүүн сахар зэрэг 16 зүйлийн уламжлалт цагаан идээ болон шар тосоны уруулын будаг, сүүн саван, жимсний талх зэрэг 10 гаруй шинэ төрөлийн цагаан идээний бүтэгдүүн хийж,шинэ цаг үеийн залуусын бүтээлч сэтгэлгээгээр зах зээлийг зоригтой нээж байна.

Эзэн нь хичээвэл заяа нь хичээнэ гэдгээр Хастанад үйлсийн өндөр амжит хүсэн ерөөе.
