solongonews
Монгол анагаах ухааны цогц сурталчилгааны арга хэмжээ Улаанбаатарт болно
2026-06-04 11:37
Хятад Монгол хоёр улс сүүлийн жилүүдэд олон салбарт үр дүнтэй харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн. Үүнд эм эмнэлэг, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, хоёр орны иргэдэд үр өгөөжөө хүтээсээр байгаа билээ.

   

ОУМЭ-гийн Монгол анагаах ухааны хүүхдийн нөхөн сэргээх тасгын мэргэжилтэн Монгол улсын хүүхдүүдэд үзлэг хийж байгаа

ОУМЭ-гийн Монгол анагаах ухааны сувилахуйн Клинкийн мэргэжилтнүүд Монгол Улсын өвчтөнүүдэд чихний дотоодын хэсгийн даралтын эмчилгээ хийж бйагаа

ОУМЭ-гийн мэдэрлийн эмнэлгийн тасгын  Монгол анагаах ухааны  Таван заслын мэргэжилтэн Монгол Улсын өвчтөнүүдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байгаа

 

ОУМЭ-гээс Монгол Улсын олон нийтэд монгол эм бэлдмэлийг үнэ төлбөргүй тарааж байгаа

ОУМЭ-гийн зөөвөрийн эмнэлгийн машин Монгол Улсын нйислэл Улаанбаатар хотноо

ОУМЭ-гийн нүдний эмчилгээний тасгын мэргэжилтнүүд Монгол Улсын орон нутгын иргэдэд нүдний эрүүл мэндийн шалгалт хийж байгаа

    Хятад Монгол хоёр улс сүүлийн жилүүдэд олон салбарт үр дүнтэй харилцан ашигтай хамтын ажиллагаа  өрнүүлж ирсэн. Үүнд эм эмнэлэг, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, хоёр орны иргэдэд үр өгөөжөө хүтээсээр байгаа билээ. Уламжлалт анагаах ухааны салбарт Хятад, Монголын хамтын ажиллагаа, солилцоог гүнзгийрүүлэх, уламжлалт анагаах ухааны соёлыг олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, нөөц баялгаа хуваалцах зорилгоор "Монгол анагаах ухааны цогц сурталчилгааны арга хэмжээ" 2026 оны 6-р сарын 7-ноос 13-ийг хүртэл Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Оцело Сэргэлт Өрхийн Эрүүл Мэндийн Төвд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол анагаах ухааны үзэсгэлэн, хил дамнасан буяны эмнэлгийн зөвлөгөө, олон улсын сурталчилгаа зэрэг олон талт арга хэлбэрээр Монгол анагаах ухааны үндэсэн онол, өвөрмөц эмчилгээ, хоёр орны уламжлалт эмнэлгийн салбар дахь ололт амжилтыг цогцоор нь танилцуулж, улмаар Хятад Монгол хоёр орны уламжлалт анагаах ухааны салбар дахь харилцаа хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн, иргэд хоорондын харилцаа холбоог бэхжүүлэхээр хэчээн ажиллах болно.

    Эх сурвалжийн мэдээлснээр, ӨМӨЗО нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын холбогдох байгууллагуудтай эмчилгээ, судалгаа, боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, монгол анагаах ухаанаар төлөөлүүлсэн Хятадын уламжлалт анагаах ухааны үйлчилгээний олон улсын зах зээлийг тасралтгүй өргөжүүлэн, улмаар Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын дагуух эрүүл мэндийн үйлчилгээний өвөрмөц брэндийг бүтээн, Хятадын уламжлалт анагаах ухааны /Монгол анагаах ухаан/ соёлын уламжлал, хөгжлийг дэмжиж байгаа юм.

  Тус арга хэмжээг Өвөр Монголын өдрийн сониноос санаачлан зохион байгуулж, Өвөр Монголын Олон Улсын Монгол эмнэлгэг, Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургууль хамтран зохион байгуулах болно. Та бүхэнд халуун дотно үйлчилгээ хангахад бэлэн болоод байгаа, анхаарлаа хандуулна уу?                               

Зохиогч: ХАНЬ ХУНШЯ
Найруулагч: ХаньХуншя
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл