solongonews
Насандалай: Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд хүч хөдөлмөрөө дайчилж явна
2026-06-30 11:43
Насандалай: Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд хүч хөдөлмөрөө дайчилж явна
—— Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлэгийн орлогч дарга, эмнэлгийн захирал Насандайтай

    Хаяа хаяагаа дэрлэн орших хөршийн нөхөрлөл бат бэх, анагаах ухаанаар холбогдсон хамтын ажиллагааны зорилго ижил. Монгол анагаах ухаан бол тал нутгийн соёл иргэншлийг шингэсэн, эрүүл мэндийн мэргэн ухааныг агуулсан Хятад Монгол хоёр орны хамтын үнэт өв эрдэнэ болох юм. Сүүлийн жилүүдэд монгол анагаах ухаан нь Хятад, Монгол хоёр орны хөршийн харилцааг цаашид бэхжүүлэх гүүр холбоос болж, монгол анагаах ухаанаар холболдсон маш олон утга учиртай, өр өгөөжтэй үйл ажиллагаанууд зохиогдож, тэр дундаа монгол анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Эмнэлэг нь чухал үүрэг гүйцэтгэж байлаа. Тус эмнэлэг нь 2012 онд анх байгуулагдаж, албан ёсоор нээгдсэнээс хойш, арав гаруй жилийн турш Монгол улсын ард түмэнд анагаах ухааны өндөр чансаатай эмчилгээ үзүүлж, хил дамнасан эмнэлгийн үйлчилгээ болон соёлын солилцоог тасралтгүй гүнзгийрүүлэн, Хятад, Монголын эрүүл мэндийн хамтын ажиллагааны суурийг бэхжүүлэхэд хүчин зүтгэл гарган ажиллаж байгаагийн зэрэгцээ Хятад Монгол хоёр орны хоорондын эмнэлгийн тусламж, иргэдийн хэлхээ холбоо, соёлын солилцоог идэвхтэй дэмжсээр иржээ. 

   Энэ дугаартаа бид азаар монгол анагаах ухааны салбарт олон жил тууштай зүтгэж, хоёр орны уламжлалт анагаах ухааны салбарын харилцан солилцоо, хамтын ажиллагаанд өөрийн нөр их хүч хөдөлмөрөө оруулсан ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Эмнэлгийн Намын хорооны орлогч дарга, эмнэлгийн захирал Насандалайтай ярилцах завшаан тохиолоо. Тэрээр Монгол Улсын эмч нарт зориулсан олон удаагийн системтэй сургалтыг удирдан зохион байгуулж, мөн хил дамнасан хандивын эмчилгээ, оношилгоо зэрэг бодит үр өгөөжтэй төслүүдийг удирдан явуулж байжээ.

   Сэтгүүлч: "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа нь Монгол уламжлалт анагаах ухааны олон улсын зах зээлийг өргөжүүлэхэд ямар хөгжлийн боломжийг бий болгосон бэ? Гадаад хамтын ажиллагаанд тулгуурлан ямар өвөрмөц эрүүл мэндийн үйлчилгээний брэндүүдийг бий болгосон бэ?

   Насандалай: 2013 онд "Бүс ба Зам" санаачилгыг дэвшүүлснээс хойш манай ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Эмнэлэг нь бүс нутгийн газарзүйн болон бодлогын давуу талаа ашиглан, "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд Монгол улстай анагаах ухааны чиглэл, ялангуяа монгол анагаах ухааны чиглэлээр маш амжилттай сайхан хамтран ажилласаар ирсэн юм. Мөн эрүүл мэндийн үйлчилгээний цуврал брэндүүдийг бий болгосон. Үүнд, маны эмнэлэг Монгол Оросын иргэдэд зориулсан Олон Улсын Эмчилгээний Төвийг байгуулсан. Тус төвийг байгуулсан гол зорилт бол, голдуу Монгол Оросын иргэд цаашлаад дэлхийн бусад хөрш орнуудын иргэдэд нэн сайн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхийг зорьсон юм. Хоёрт, Монгол улсын Их Засаг Их Сургуультай хамтын ажиллагааны хэлэлцээр тогтож, Хятад Монгол Анагаах Ухааны Нэгдсэн Практик баазыг байгуулсан. Бид энэхүү баазад түшиглэн анагаах ухааны чиглэлээр Монгол улстай хамтран анагаах ухааны мэргэжил дээшлүүлэх сургалт, хандивын эмчилгээ зэрэг эрүүл мэндийн үйлчилгээ хийхийг зорьж байна. Гуравт. Бид Монгол улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэгтэй хамтран Монгол Анагаах Ухааны хамтын ажиллагааны баазыг байгуулсан. Тус бааз бол голдуу зүрх тархины судасны эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ, гэмтэл согогийн эмчилгээ зэрэг гурван чиглэлээр ажиллаж, хоёр улсын иргэдэд нэн сайн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна. Дөрөвт, Монгол улсын хамгийн том “Мандал Даатгал” ХК-тай эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр хамтран ажиллах гэрээг байгуулсан. Ингэснээр Монгол улсын өвчтөнүүд манай эмнэлэгт ирж эмчилгээ авсны дараа “Мандал Даатгал” ХК-нд хүрч даатгуулдаг. Гэрээ эхэлснээс хойших хугацаанд бараг 85 даатгуулагч 105,629,563 төгрөгийн эмчилгээний үйлчилгээг авсан байна.

   Эмнэлэг байгуулагдсанаас нааших арваад жилийн хамтын ажиллаагаар дамжин бид эдгээр сайхан эрүүл мэндийн үйлчилгээний брэндүүдийг бий болгож, улмаар эдгээр ажиллагнууд нь олон улсын анагаах ухааны системд монгол анагаах ухааныг хүлээн зөвшөөрүүлснээс гадна монгол анагаах ухааны онол, оношилгоо, эмчилгээний арга техник, стандартыг олон улсын хэмжээнд нэгтгэхэд түлхэц үйлдэл үзүүлсэн гэж хэлж болно. Эдгээр брэндүүддээ суурилан бид Монгол улсын иргэдэд нэн сайн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд итгэл дүүрэн байна.

  Сэтгүүлч: ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Эмнэлэг 2012 онд байгуулагдсанаас хойш Монгол Улстай хамтран ажиллах тал дээр ямар гол санаачилга гаргасан бэ? Ямар үр дүнд хүрсэн бэ?

   Насандалай: Арав гаруй жилийн турш бид хоёр талын хүчин чармайлтаар хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсээр ирсэн. Манай Олон Улсын Монгол Эмнэлэг 2012 онд байгуулагдсанаас өнөөдрийг хүртэл бид Монгол улсад олон тооны эмнэлгийн тусламжийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Үүнд, Монгол улсад мэргэжлийн багуудыг тогтмол илгээж, явуулын эмнэлгийн аялал хийх, хандивын эмчилгээний үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн боловсролыг түгээх, улмаар өвөрмөц монгол анагаах ухааны эмчилгээг түгээн дэлгэрүүлэх ажлыг хийдэг. Тэгвэл, арван жилийн хугацаанд бид Монгол улсад 25 удаагийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, энэ нь Монгол улсын 11 аймаг хот дүүргийг хамарч, нийтдээ 50,000 хүнд ашиг тусаа өгсөн. Тэрээр, бид бас Монгол Улсын эмч сувилагчдыг урин авчирч мэргэжил дээшлүүлэх сургалтад оролцуулж, нийтдээ 16 удаагийн мэргэжлийн сургалт зохион байгуулж, 800 гаруй эмч сувилагчдад ашиг хүргэсэн. Ийнхүү урт хугацааны эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаагаар дамжин хоёр орны иргэдийн хоорондын нөхөрлөлийг цаашид улам гүнзгийрүүлж, хоёр орны уламжлалт анагаах ухааны салбар дахь хамтын ажиллагааны харилцаа маань цогцоороо гүнзгийрч, үйл ажиллагааны механизм маань илүү нягт уялдаатай болсон. Өнөөдрийг хүртэл Монгол улстай хийсэн эдгээр хамтын ажиллагаа маань эерэг ахиц дэвшил гаргаж, Монгол улсад монгол анагаах ухааны талаарх олон нийтийн мэдлэг, хүлээн зөвшөөрөлт, нөлөө нэмэгдсээр байна.

   Сэтгүүлч: Танай эмнэлэг Монгол улсын иргэдэд зориулсан эмнэлгийн тусламж үйлчилгээг олон жилийн турш хэрхэн тасралтгүй үргэлжлүүлж чадсан бэ? Танд онцгой гүн сэтгэгдэл үлдээсэн өвчтөнүүдийн үлгэр эсвэл сэтгэл хөдөлгөм мөчүүд байсан уу?

Насандалай: Манай эмнэлэг байгуулагдсанаас өнөөдрийг хүртэл 14 жил боллоо. Энэхүү 14 жилийн туршид бид эмчилгээний тусламж авахыг хүссэн Монгол улсын 140000 гаруй өвчтөнүүдийг хүлээн авч эмчилсэн мөртөө тэд нарын оношлоход бэрх хүнд нарийн төвөгтэй өвчнийг нь эмчлэхээр дамжин намдааж, эрүүл энхийг буцаан өгсөн. Тэрээр бас Монгол улсын өвчтөнүүдэд зориулсан "ногоон гарц"-ыг нээсэн бөгөөд хятад монгол хоёр хэлний үйлчилгээний баг ажиллуулж, Монгол улсаас ирсэн өвчтөнүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний туршлагыг мэдэгдэхүйц сайжруулж байна.

  Хятад, Монгол хоёр улс бол уул усаараа залгалдан хаяа хаягаа дэрлэн оршдог найрсаг хөрш; улмаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь хоёр улсын ард түмний сайн сайхан найрамдлын хамгийн нийтлэг хүсэл эрмэлзэл болно. Эдгээр хил дамнасан эмнэлгийн тусламж үйлчилгээ нь зөвхөн буяны үйл ажиллагаа биш; эдгээр нь Хятад, Монголын ард түмний хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, нягт харилцаа холбоог бий болгох чухал гүүр болж байдаг. Чухам эдгээр шалтгааны улмаас бид энэхүү хүчин чармайлтаа урт хугацаанд тууштай үргэлжлүүлж, хичээн зүтгэснээр энэ сайхан үр дүнд хүргэж чадсан гэж бодож байна. Бидний хийсэн олон ажлаас хамгийн гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн зүйл гэвэл Монгол улсын иргэдийн хариу тусламж юм: өмнө нь манай эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан олон тооны өвчтөнүүд биднийг ирснийг сонсоод бидэнтэй уулзахаар холын зайгаас зорин ирдэг байсан. Түүнчлэн, манай эмнэлгийн мэргэжлийн сургалтад хамрагдсан Монгол улсын эмч сувилагчид хуучин багш нартайгаа уулзахаар биднийг зорин ирж, бидний зохион байгуулсан эмнэлгийн тусламж үйлчилгээг амжилттай болгохын тулд сайн дурнаасаа туслахыг хүсдэг байсан.

  Сэтгүүлч: Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүс энэ онд албан ёсоор байгуулагдсан. Үндэстний Уламжлалт Анагаах Ухааны Үйлчилгээний Экспортын Бааз болохын хувьд Олон Улсын Монгол Эмнэлгийн ирээдүйн хэтийн төлөв юу вэ?

   Насандалай: 2022 онд улсаас маны эмнэлгийг “Үндэстний Уламжлалт Анагаах Ухааны Үйлчилгээний Экспортын Бааз”-аар тодорхойлсон. Энэхүү бааздаа түшиглэн бид бас маш олон Монгол анагаах ухааны экспортын ажлуудыг хийж бүтээсэн. Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүс байгуулагдсан нь бидэнд хойд хилийн бүсэд түшиглэн, умард зүгт нээлттэй байх боломжийг өргөжүүлэх, монгол анагаах ухааны олон улсын брэндийг бэхжүүлэх түүхэн стратегийн боломжийг олгож байна. Бид энэхүү бүсэд суурилан Монгол улстай эмчилгээ, академик солилцоо, мэргэжилтэн бэлтгэх, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтын ажиллагаагаа улам цаашид гүнзгийрүүлнэ. Тэгвэл, Үндэстний Уламжлалт Анагаах Ухааны Үйлчилгээний Экспортын Бааз болсны хувьд бид Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсийн давуу талууд, ялангуяа бодлого, стратегийн байршил, нээлттэй платформуудыг бат бөх ашиглаж, Хятад–Монгол–Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад тулгуурлан эмнэлгээ хил дамнасан уламжлалт анагаах ухааны үйлчилгээ, стандартын экспорт, хүний нөөцийн хамтарсан бэлтгэл, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны гол төв болгохыг зорьж байна. Эцсийн эцэст бид үндэстний өвөрмөц баялаг болох монгол анагаах ухаанаараа үргэлжлэн хоёр улсын болон хөрш зэргэлдээ орнуудын ард түмэнд ашиг тусаа өгөхийг зорьж байгаа бөгөөд улмаар ӨМӨЗО-ны умард зүгт нээлттэй хөгжлийг дэмжих, Хятад, Монголын хооронд эрүүл мэнд, анагаах ухааны найрсаг хамтын ажиллагааны шинэ загварыг бий болгоход хувь нэмрээ оруулна.

  Хаяа хаяагаа дэрлэн орших хөршийн нөхөрлөл бат бэх, анагаах ухаанаар холбогдсон хамтын ажиллагааны зорилго ижил билээ. Эдгээр хил дамнасан үйл ажиллагаанууд нь олон нийтийн эрүүл мэндийг хамгаалж, эрдэм шинжилгээний семинарууд нь анагаах ухааны ур чадварыг сайжруулан, хамтын ажиллагааны төслүүд нь олон нийтийн сайн сайхан амьдралын үндэс суурийг хангаж байгаа юм. 

   Энэрэнгүй сэтгэлээр найрамдлын гүүр тавьж, анагаах ухаанаар эрүүл энхийг түгээж буй Хятад, Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа нь баялаг их үр дүнд хүрч, найрсаг хөршийн эв нэгдлийг улмаар цогцолон байгуулж байна.

 

 

Зохиогч: Нийтлэлийг Чан Хэ Т.ШинэцэцэгХань Хуншя Өнөр Тэргүүн
Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл