solongonews
Олимпын наадмын дурсгалын мөнгөн дэвсгэртийг гаргажээ
2021-12-27 16:56
Өвлийн 24-р олимпын наадмын дурсгалын мөнгөн дэвсгэртийг гаргажээ.

Хятадын Ардын банк 12-р сарын 21-ний өдөр Өвлийн 24-р олимпын наадмын дурсгалын мөнгөн дэвсгэртийг гаргажээ. Энэ нь Хятадын Ардын банкнаас дурсгалын мөнгөн тэмдэгтийн багцыг анх удаа гаргаж байгаа явдал юм.

Өвлийн 24-р олимпын наадмын дурсгалын мөнгөн дэвсгэртэд мөсөн спортын нэг, цасан спортын нэг дурсгалын мөнгөн дэвсгэрт багтсан байна.

Өвлийн 24-р олимпын наадмын дурсгалын мөнгөн дэвсгэртийн нүүрэн талын гол дүрс нь уран гулгагчийн хээ бол дээд талд нь БНХАУ-ын төрийн сүлд байдаг; Ар талд нь Өвлийн 24-р олимпын наадмын тэмцээн болох талбарын дүрс байрлаж, дээд талд нь "Хятадын Ардын Банк" гэсэн үгийг Хятад улсын Ханьзи үсгийн "Пинь-Инь"-ээр бичиж, мөн "Хятад  улсын Ардын Банк" гэсэн үг, дурсгалын мөнгөн тэмдэгтийн өртгийг Монгол, Төвд, Уйгур, Жуан үндэстний бичгээр бичсэн байдаг.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл