solongonews
Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
2021-12-17 16:27
Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа.

12-р сарын 16-ны өдрийн байдлаар Бээжингийн өвлийн олимпын наадам зохиогдоход 50 хоног үлдээд байна. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь мөн өдрийн хэвлэлийн ээлжит бага хурлын үеэр хэлэхдээ "Бээжингийн өвлийн олимпын бүх бэлтгэл ажил үндсэндээ бүрэн хангагдлаа" гэжээ.

Тэрээр хэлэхдээ "Дэлхийн улс орнуудын тамирчид Хятад улсад болох олимпын наадамд оролцохыг тэсэн ядан хүлээж байгаа. Үлдсэн энэхүү 50 хоногт холбогдох туршилтын тэмцээнд оролцож, бэлтгэлээ хийж, Бээжинд хотод очин ур чадвараа харуулахыг хүсэж байгаа хэмээн ойлгож байна. Бид дэлхийн улс орнуудын тамирчдад өвлийн олимпын наадамд шинэ амжилт гаргахыг чин сэтгэлээсээ хүсэж байна" гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл