solongonews
Бээжин цагаан олимпын бэлтгэлээ бүрэн хийлээ
2021-12-29 21:00
Бээжин цагаан олимпын бэлтгэлээ бүрэн хийлээ.

   Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь өнөөдөр буюу 29-нд Бээжингийн өвлийн олимп шувтаргын шатандаа орсон бөгөөд Бээжин цагаан олимпын бэлтгэлээ бүрэн хийсэн болохыг илэрхийллээ.

Сүүлийн өдрүүдэд олон улсын олимпын хорооны ахлагч гишүүн, орлогч ерөнхийлөгч асан Дик Фунт ярилцлага өгөхдөө:

- Тэмцээний бэлтгэл ажлын хувьд Хятад улс маш сайн ажилласан. Хятад улс гайхалтай олимпын наадам зохион  явуулна гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ.

Жао Лижянь:

- Бид өндөр үр бүтэмжтэй, өндөр түвшний олимпын бэлтгэл ажлыг хийж байгаа бөгөөд цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийж, олимпод оролцох хүмүүсийн эрүүл мэндийг баталгаажуулах болно гэж хэлэв.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл