solongonews
“Хятад дахь аялал”-ын “шинэ татах хүч”
2026-08-18 10:31
“Хятад дахь аялал”-ын “шинэ татах хүч”

Саяхан Их Британийн Лондон хотод болсон Аньхүйн соёл, аялал жуулчлалыг сурталчлах арга хэмжээний үеэр Хуаншаны уулын зочин угтах нарс, Хуанмэй дуурь, эртний Хуйжөү тосгонууд, бичгийн гэрийн дөрвөн эрдэнэ гээд Аньхүй мужийн түүх, соёл, байгалийн үзэсгэлэнг харуулсан сурталчилгааны видеог үзүүлэв. Дэлгэцнээ үйлдвэрлэлийн шугамаас гарч буй шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслүүд, ажиллаж буй роботууд болон орчин үеийн худалдааны гудамжуудын хөл хөдөлгөөн ихтэй дүр зураг гарахад арга хэмжээний зочид, төлөөлөгчид утсаа өргөж, ихээхэн сонирхон бичлэг хийж байлаа.

Байгалийн үзэсгэлэнт газар, архитектур, уламжлалт соёлоос гадна тэд эрч хүчтэй, орчин үеийн Хятадыг харахыг хүсэж байгааг эдгээр мөчүүд гэрчилж байна.

Гадаадын хоёр жуулчин Бээжингийн Ванфүжин Интай In88 худалдааны төвд байрлах Huawei-ийн гол дэлгүүрт худалдан авалт хийж байна. (Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЖҮ ХУАНЗҮН)

Энэ зун эхэлснээс хойш Их Британи зэрэг Европын орнуудаас Хятадад зочлох жуулчдын тоо нэмэгдсээр байна. Анх Цагаан хэрэм, Хориотой хот, панда болон орон нутгийн хоолыг үзэж, амтлахаас эхлээд жолоочгүй машин турших, дроны үзүүлбэр үзэх, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн үйлдвэрүүдээр зочлох хүртэл технологийн элементүүд Хятад руу аялах гадаадын жуулчдын шинэ хүлээлт болж байна.

“Хятадын амьдрал ирээдүйд!”. Энэ бол олон гадаадын блогчид Хятад руу аялсан тухайгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуваалцахдаа байнга хэлдэг үг. Роботоор хоол хүргэхээс эхлээд дроноор хүргэлт хийх, ухаалаг төлбөрөөс хиймэл оюун ухааны хэрэглээ хүртэл Хятадын технологийн шинэчлэлийн өдөр тутмын туршлага, гадаадын олон нийтийн мэдээллийн хэрэгслийн платформ дээр чиг хандлага болжээ. Үүгээрээ “технологийн хүч” нь Хятадад зочилж буй гадаадын жуулчдын шинэ сонирхол татах зүйл болж байна.

Их Британийн Wendy's Wu Travel Agency-ийн борлуулалтын захирал Гари Кинг саяхан Британийн жуулчид түүх, соёл, орчин үеийн технологи, амьдралын хэв маягийг багтаасан “Хятад улсыг бүрэн ойлгох”-ыг хүсэж байна гэж хэлэв. Хятадад зочилсон олон Британийн жуулчдын хамгийн том сэтгэгдэл нь Хятадын хөгжлийн хурд тэдний хүлээлтээс давсан явдал байв.

Эдгээр өөрчлөлт нь аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг тасралтгүй шинэчлэхэд түлхэц болж байна. Гари Кинг:

- Аялал жуулчлалын агентлаг нь “Маргаашийн хотууд” нэртэй Хятадын аяллын маршрутыг эхлүүлсэн бөгөөд шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл, гар утасны үйлдвэрлэл зэрэг орчин үеийн салбаруудын туршлагыг аяллын хөтөлбөрт оруулсан. Аньхүйн соёл, аялал жуулчлалыг сурталчлах арга хэмжээний үеэр хиймэл оюун ухаан, ногоон эрчим хүч зэрэг шинээр хөгжиж буй салбарууд ч анхаарлын төвд байв. Ирээдүйд Аньхүй муж технологийн аялал жуулчлалын шинэ газар болж чадна гэж хэлэв.

Технологиос гадна Хятадын хотуудын худалдаа, хэрэглээний эрч хүч нь гадаадын жуулчдын Хятадын талаарх сэтгэгдлийг байнга шинэчилж байдаг.

Их Британийн “Moon Eye” шинэ медиа компанийн үүсгэн байгуулагч Уильям Адлингтон аялал жуулчлал, судалгааны зорилгоор Хятадад олон удаа аялж, ирэх бүрдээ шинэ өөрчлөлтүүдийг олж нээдэг аж. Тэрээр:

- Эдийн засаг, дэд бүтцийн бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн хөгжил гээд бүх зүйл урагшилж байна. Хамгийн их гайхшруулдаг зүйл бол байнга өөрчлөгдөж буй хотын дүр төрх төдийгүй шинэ бүтээгдэхүүн, шинэ хэрэглээний орчин тасралтгүй бий болж байгаа явдал гэж ярилаа.

Гари Кинг Хятад руу аялах жуулчдад “Чемодандаа хангалттай зай үлдээгээрэй” гэж үргэлж сануулдаг. Гадаадын жуулчид торго, цай, гар урлал зэрэг уламжлалт бэлэг дурсгалын зүйлд дуртай, мөн эвхэгддэг дэлгэцтэй утас, хиймэл оюун ухааны нүдний шил, ухаалаг зүүдэг төхөөрөмж, робот тоглоом зэрэг технологийн бүтээгдэхүүнээр чемоданаа дүүргэдэг. “Хятад дахь аялал” нь “Хятад дахь худалдан авалт”-ыг тасралтгүй идэвхжүүлж, “Хятадад үйлдвэрлэв”, “Хятадад бүтээв” нь гадаадын хэрэглэгчдийн амьдралд илүү эрч хүчтэй нэвтэрч байна.

“Хятад дахь аялал”-ын өсөлт нь визгүй зорчих бодлогыг тасралтгүй оновчтой болгох, төлбөрийн үйлчилгээг илүү тохиромжтой болгох, олон улсын агаарын тээврийн маршрутыг тасралтгүй сэргээх зэрэг хэд хэдэн хөнгөвчлөх арга хэмжээ авсантай холбоотой. Хятад руу аялах нь илүү хялбар, тохиромжтой болохын хэрээр жуулчдын тоо нэмэгдэж, Хятад улсыг илүү ойроос мэдрэх боломжтой болж байна.

Энэ оны 2-р сарын 17-ноос Их Британийн энгийн паспорт эзэмшигчдэд визгүй зорчих бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Их Британийн Үндэсний аялал жуулчлалын газрын гүйцэтгэх захирал Патрисия Йейтс:

- Визгүй зорчих бодлого нь Британийн жуулчдад Хятад руу аялахыг илүү тохиромжтой болгож, хоёр улсын соёлын харилцааг улам бэхжүүлж байна. Аялал жуулчлалын үнэ цэнэ нь эдийн засгаас хамаагүй илүү юм. Аялал жуулчлал нь нөхөрлөлийг бий болгож, соёлын ойлголцлыг сайжруулж, хүмүүсийн хоорондын холбоог бэхжүүлж чадна гэж хэллээ.

Эдинбургийн Их Сургуулийн Хятад судлалын хөтөлбөрийн төгсөгч Талия Дикс үүнтэй бүрэн санал нийлж байв. Тэрээр гадаадад байгаа олон залуучуудын хувьд Лабубу зэрэг Хятадын соёлын чиг хандлага нь дэлхийд жинхэнэ Хятадыг харуулж, Хятадыг үзэж, судлах сонирхлыг нь төрүүлдэг. Хятадад ирж, Хятад хүмүүстэй нүүр тулан харилцах нь тэдэнд Хятадын ард түмний дотно, найрсаг, нээлттэй байдлыг илүү шууд мэдрэх боломжийг олгодог. Түүний үзэж байгаагаар энэхүү нээлттэй байдал, хүртээмжтэй байдал, чин сэтгэл, найрсаг байдал нь улам олон гадаадын жуулчид Хятадад дахин ирэхийг хүсэж байгаагийн чухал шалтгаан болж байна гэж ярилаа.

Британийн “Travel Review” сэтгүүлийн вэбсайтад нийтэлсэн нийтлэл “Уулзаж учирсан нөхөрсөг харилцаа холбоо бол зөрүүг арилгах хамгийн сайн арга юм” гэж бичсэн байна.

Зохиогч: Нийтлэл: ГАО ВЭНЬЧЭН
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл