
“Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын уран зураачдын шилдэг бүтээлийн хамтарсан үзэсгэлэнг Хөххотын “Хүй” урлагийн газар 9-р сарын 3-ны өдөр нээлт хийлээ. Энэхүү үзэсгэлэнд Хятад, Монгол хоёр орны дүрслэх урлагийн уран бүтээлчдийн 100 гаруй шилдэг бүтээлийг дэлгэн үзүүлж байгаа бөгөөд 10 хоног үргэлжилнэ.

Тус үзэсгэлэн Эрээн хотод зохион байгуулагдаж буй Хятад, Монголын соёлын солилцооны улирлын хоёр дахь удаагийн гол арга хэмжээний нэг хэсэг юм. Өмнө нь Хятад, Монгол хоёр орны 20 гаруй уран зураачид эртний тэмээн жингийн замын түүхэн мөрөөр аялж, Эрээн хотоос гараагаа эхлүүлж, Өвөр Монгол болон Фүжянь мужийн дагуух олон газарт хамтарсан судалгаа, уран бүтээлийн аялал хийжээ. Тэд аяллын замд тохиолдсон уул ус, байгалийн төрх, нутгийн ахуй соёл, түүхэн дурсамжийг зотон дээр мөнхөлсөн байна. Энэ оны 7-р сард тус аяллын үзэсгэлэнгийн анхны арга хэмжээ Эрээн хотод амжилттай зохион байгуулагдаж, олон төрлийн урлагийн бүтээлүүд нэг дор дэлгэгдэн, “Түмэн газрын цайны зам”-ын худалдааны түүхэн дурсамж болон соёлын гүн агуулгыг уран сайхны хэлбэрээр тод харуулсан бөгөөд нийгмийн бүх салбарын өргөн сайшаалыг хүртсэн байна.
Хөххотын үзэсгэлэн өндөрлөсний дараа энэхүү хамтарсан аяллын үзэсгэлэн Фүжянь мужийн Фүжөү хотод
үргэлжлэн зохион байгуулагдах болно.

