solongonews
АНЭУ-ын иргэдийн сонирхлыг татсан Хятадын аялал жуулчлал
2026-09-20 16:19
АНЭУ-ын иргэдийн сонирхлыг татсан Хятадын аялал жуулчлал

Бид гэр бүлээрээ Чунчин хотод очих санаатай хэмээн Арабын Нэгдсэн Эмират улсын Дүбай хотын Мөхаамид Хятадын Чунчин хотын аяллын хөтчид санаа бодлоо ярина. Мөхаамид өнгөрсөнд Хятадын Бээжин Шанхай зэрэг хотуудаар хүрч байсан ч дахин Хятадад очих хүсэлтэй байв.

2026 оны Арабын аялал жуулчлалын үзэсгэлэн 9-р сарын 14-нээс 17-ны хооронд Дүбай хотын дэлхийн арилжааны төвд болж, Хятад улс 3 жил дараалан үзэсгэлэнд оролцсон байлаа. “Сайн уу, Хятад улс” хэмээх сэдвийн тойрон дахь Хятадын үзэсгэлэнгийн талбай нь үзэсгэлэнд оролцсон Азийн улсуудын хамгийн том талбай болж жуулчлалын баялаг агуулгаараа олны анхааралд хүрчээ.   

Пакистаны арилжаачин Шахбазын компани Хятад улстай арилжааны нягт харилцаатай,Хятадад улсад байнга ажлаар очдог ч энэ удаагийн үзэсгэлэнгээр Хятад улсыг улам гүнзгий ойлгож Хятадын соёлтой танилцах завшаан олголоо гэж тэр ярина. 

Хятадын Үндэсний Цагаачлалын Албаны хамгийн сүүлийн үеийн мэдээллээр энэ оны эхний хагаст Хятадад ирсэн гадаадын жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 20.4% хувиар, аяллын үйлчилгээний экспорт 31.1% хувиар өсжээ. Арабын Нэгдсэн Эмират Улс дахь Хятадын Соёлын Төвийн захирал Лю Ян хэлэхдээ, тус төв нь үзэсгэлэнд гурван жил дараалан оролцож, Хятадын аялал жуулчлалтай холбоотой 60 гаруй аж ахуйн нэгж, бүс нутгийн бизнесийн хооронд тохиролцоо, хэлэлцээрийг зохион байгуулж, Хятадын аялал жуулчлалын нөөц, шинээр орж ирж буй аялал жуулчлалын бүтээгдэхүүн, аялал жуулчлалыг хөнгөвчлөх бодлогыг сурталчилж байгаа гэжээ. Статистик мэдээллээс харахад 2025 онд Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн зургаан орны иргэд Хятадад айлчилсан хүний тоогоор 150,000 давхардсан бөгөөд энэ нь 2024 онтой харьцуулахад 100.78% хувиар өссөн үзүүлэлт болох юм.Үүнд Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улсын иргэд тус тус 110%, 113% хувиар өссөн байна. 

Дубайн Эдийн засаг, аялал жуулчлалын газрын харьяа Дубайн Аялал жуулчлал, бизнесийг дэмжих газрын (DTB) Ази, Номхон далайн бүсийн олон улсын үйл ажиллагаа хариуцсан захирал Шахаб Шаян саяхан Шанхай, Чанша, Шэньжэнь зэрэг хотуудаар зочилсон. Түүний Хятадад хийсэн аялал нь Хятадын аялал жуулчлалын зах зээлийн хөгжлийг бүрэн дүүрэн мэдрэх, Хятадын хэрэглэгчид, бизнес эрхлэгчид болон холбогдох байгууллагуудын Дубайн талаарх үзэл бодлыг гүнзгий ойлгох боломжийг олгосон юм. Тэрээр, Дубай 2016 оноос хойш "Хятадад тавтай морил" стратегийг тасралтгүй сурталчилж, визгүй зорчих бодлого, орон нутгийн үйлчилгээ, захиалгат зах зээлийн стратегиар дамжуулан Хятадын жуулчдын хэрэгцээг илүү сайн хангасан аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлж байгааг мэдэгдэв. Одоогийн байдлаар Дубай аялал жуулчлал, интернэтийн салбарын тэргүүлэгч Хятадын компаниудтай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, Хятадын платформ компаниудтай харилцаа холбоогоо хадгалж, АНЭУ болон Хятадын аялал жуулчлалын салбарын экосистемийн хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломжийг хайж байна. 

Хятадад Шэньжэнь мэтийн ухаалаг хот Сиань,Чэнду мэтийн эртний түүхтэй хотууд гэх мэтийн олон сайхан жуулчлалын газрууд буй.Байгальд түшиглэсэн баялаг аялал жуулчлалын өв эрдэнэтэй Хятад улс Арабын иргэдийг баярлан угтаж байна гэж Хятадын Дубайд суух Ерөнхий консулын ерөнхий консул Өү Буочинь илэрхийлэв.

Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл