“Түмэн бээрийн цайны зам” Хятад, Монголын уран зураачдын шилдэг бүтээлийн хамтарсан үзэсгэлэнгийн хоёр дахь өртөө Хөххотод 9 дүгээр сарын 10-наас 13-ны өдрүүдэд зохиогдлоо. Энэхүү үзэсгэлэн нь Хятад, Монгол хоёр орны дүрслэх урлагийн уран бүтээлчдийн хамтран хийсэн аялал, уран бүтээлийн үр дүнг төвлөрүүлэн харуулсан бөгөөд хоёр орны зураачдын бүтээсэн 100 гаруй шилдэг бүтээлийг дэлгэн үзүүлэв.

Энэхүү үзэсгэлэн нь Эрээн хотод зохион байгуулагдаж буй Хятад, Монголын хоёр дахь удаагийн соёлын солилцооны улирлын гол арга хэмжээний нэг хэсэг юм. Өмнө нь Хятад, Монгол хоёр орны 20 гаруй уран зураач эртний тэмээн жингийн замын түүхэн мөрөөр аялж, Эрээн хотоос гараагаа эхлүүлэн өмнө зүгт чиглэн, Өвөр Монгол болон Фүжянь мужийг туулсан олон газарт хамтарсан судалгаа, уран бүтээлийн аялал хийжээ. Тэд аяллын замд тохиолдсон уул ус, байгалийн төрх, нутгийн ахуй соёл, түүхэн дурсамжийг зотон даавуун дээр мөнхөлсөн байна.

Энэ оны 7 дугаар сард тус аяллын үзэсгэлэнгийн анхны арга хэмжээ Эрээн хотод амжилттай зохион байгуулагдаж, олон төрлийн урлагийн бүтээл нэг дор дэлгэгдэн, “Түмэн бээрийн цайны зам”-ын худалдааны түүхэн дурсамж болон соёлын гүн агуулгыг уран сайхны хэлбэрээр тод харуулсан бөгөөд нийгмийн бүх салбараас өргөн сайшаалыг хүртсэн байна.
