2026 оны Бээжингийн соёлын форум 9-р сарын 22-нд Бээжин хотноо нээгдлээ.
Гадаад, дотоодын төлөөлөгчид, соёлын өв бол нийт хүн төрөлхтний хамтын баялаг бөгөөд соёлын өвийг сайтар хамгаалж, өвлүүлэн уламжилж, зүй зохистой ашиглах нь хүн төрөлхтний соёл иргэншлийг залгамжлан хөгжүүлэх, дэлхийн тогтвортой хөгжлийг хангах шаардлага төдийгүй бидний нийтлэг үүрэг хариуцлага гэж үзжээ. Тэд хүн төрөлхтний соёлын өвийг хамгаалах тууштай итгэл үнэмшлээ хамтдаа баримталж, соёлын өвийг хамгаалах туршлагаа харилцан солилцохыг эрчимжүүлэн, эл салбарын олон улсын хамтын ажиллагааг хамтдаа ахиулж, соёлын өвийг хамгаалах дэлхийн засаглалыг улам боловсронгуй болгон, хүн төрөлхтний соёлын өвийг хамгаалахад Хятадын илүү олон шийдлийг хувь нэмэр болгон оруулахыг онцолжээ.
2026 оны Бээжингийн соёлын форум нь “Соёлын өв ба соёл иргэншлүүдийн харилцан суралцахуй” сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтэс, ХКН-ын Бээжин хотын хороо, Бээжин хотын захиргаа хамтран зохион байгуулж байна.
