solongonews
Эзнээгийн тооройн ойн үзэмж
2026-10-28 11:16
Эзнээгийн тооройн ойн аялал жуулчлалын бүс нь ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошуунд байрладаг. Тус хошуунд нийтдээ 450, 000 га орчим талбайг эзлэх тооройн модны байгалийн ой ургадаг. Энэ нь дэлхийн хэмжээнд тус төрлийн хамгийн том гурван ойн нэгд тооцогддог.

Намрын улирал айлчлан ирэхэд навчис аажмаар ногооноос шар өнгөөр хувиран солонгордог бөгөөд жилийн хамгийн үзэсгэлэнтэй энэ үе ердөө хорь орчим хоног л үргэлжилдэг. Алс хол газраас ирэх аялагчид энэхүү улиралтай давхцуулан аялалаа төлөвлөж, богинохон хэрнээ гайхамшигтай үзэсгэлэнтэй энэ мөчийг үзэхээр хүрэлцэн ирдэг.
   
Тооройн моддын өнгө маш тод бөгөөд цэнхэр тэнгэр, цагаан үүлсийн дэвсгэр дээр үнэхээр гайхалтай гоё харагддаг. Гуандүн мужаас ирсэн жуулчин Чэнь Илинь:

- Модон замаар аажуухан алхахад харах өнцөг өөрчлөгдөх бүрд орчин тойрны дүр зураг ч даган хувирч, цааш улам л алхмаар санагддаг гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
 
Намрын байгалийн үзэсгэлэнг мэдрэх шинэ арга зам бий болжээ. Энэ намар зохион байгуулагдсан "Тооройн ойн дугуйн уралдаан"-ы 10 дахь удаагийн тэмцээн нь анх удаа уралдаант болон зугаалгын хэлбэрийг хослуулсан "хос төрөлт" загварыг ашиглаж, "Тооройн ой №1" аялал жуулчлалын хурдны замыг дугуйн уралдааны маршрутдаа багтаасан байна.

Энэ жил гэхэд намрын байгалийн үзэсгэлэнг мэдрэх нэгэн шинэ арга зам бий болоод байна. Энэ намар зохион байгуулагдсан 10 дахь удаагийн "Тооройн ойн дугуйн уралдаан" нь анх удаа уралдаан болон чөлөөт аяллыг хослуулсан "хос төрөлт" загварыг ашигласнаараа онцлог болсон юм. Тус тэмцээн нь "Тооройн ой №1" аялал жуулчлалын хурдны замыг уралдааны үндсэн маршрутдаа багтаажээ.
 
Тооройн моддоос гадна усны эрэг дагуух байгалийн үзэмж ч мөн үзүүштэй, үнэ цэнтэй юм. Аялагчид энд цахлай шувуудыг хооллож, усны шувууд хэрхэн усан дээр бууж, тэнгэрт дүүрэн нисэхийг ажиглахаас гадна, хулсан сал дээр сууж зэгсэн шугуй дундуур аялах бүрэн боломжтой.

Ой мод, ус хоёр сүлэлдэн орших энэхүү үзэсгэлэнт төрх нь усны шим тэжээлийн ачаар оршин тогтнодог. Эзнээ хошуу нь Хэйхэ голын доод урсгалд байрладаг бөгөөд тус гол нь говийн цөл дундуур урсахдаа тооройн ой болон нуур, намгархаг газрын экосистемийг тэтгэн хадгалж байдаг.
 
Эзнээ хошууны намрын аяллыг тооройн ойн алтан шар үзэмжийг тольдохоос гадна, эртний түүхт хотын тууриудаар аялах хөтөлбөртэй хослуулан төлөвлөх бүрэн боломжтой.

Эзнээ хошууны Соёл, аялал жуулчлал, радио, телевизийн товчооны дарга Жян Жюмэй энэ жилийн "Эзнээгийн тоорой ойн аялал жуулчлалын наадам"-ын үеэр тус хошуу нийт 1.5 сая орчим жуулчин хүлээн авсныг мэдэгдэв. Цаашид бид орон нутгийн соёлын мөн чанарыг илүү гүнзгийрүүлэн судалж, аялал жуулчлалын бүсүүдийн чанарыг ахиулан, нөөц бололцоогоо нэгтгэж, өвөрмөц брэнд дүр төрхүүдийг (IP) бүтээнэ. Энэ бүхний эцсийн зорилго бол дэгжин, зочломтгой, орчин үеийн, "тайван амгалан, гоё үзэсгэлэнтэй хот"-ыг цогцлооход оршино.
  
Алтан шаргал тооройн модод бол намрын улирлаас хүмүүст барьж буй хамгийн үзэсгэлэнтэй бэлэг юм. Ой модны гүн, нуурын эрэг дагуу эртний түүхт балгасуудын дэргэд гээд хаа сайгүй тусах энэхүү алтан шар өнгөнд татагдан ирсэн аялагчид Эзнээ нутгийн өргөн уудам, уран тансаг үзэсгэлэнг сэтгэл зүрхээрээ улам бүр гүн гүнзгий мэдрэх болно.


Редактор : Т.Шинэцэцэг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл