
Өвөр Монголын спортын XVI наадмын хаалтын ёслол 8-р сарын 16-ны орой Бугат хотноо жаргаж, Өвөр Монголчуудын “ногоон хөгжил”-ийг харуулсан хурдтай, цэгцтэй, нижгэр сайхан спортын наадам болж өнгөрлөө.
Энэхүү томоохон арга хэмжээг эргэн харахад шинэ спортын талбай баригдаагүй, шинэ тамирчдын хотхон баригдаагүй, бүх тэмцээний талбай ногоон цахилгаанаар ажилласан. Хятадад анх бүтээсэн газрын ховор элементийн гал бамбар нь хүмүүсийн анхаарлын төвд орж, спортын тэмцээний урам сэтгэлгээ улам бадраасан... Эдгээр гайхалтай ногоон хөгжил нь энэхүү спортын наадмын хамгийн тод онцлог болсон.
Дэлхийн анхны газрын ховор элементийн шинэлэг гал бамбар нь анхаарлын төвд оров
Спортын XVI наадамд Бугат хотынхон технологийн давуу чадвараа харуулсан. Дэлхийн анхны нүүрстөрөгчийн бага ялгаруулалттай, газрын ховор элементийн шинэлэг гал бамбар бол үүний нэг жишээ юм. Газрын ховор элементийн материалаар хийсэн гал бамбар нь халуунд тэсвэртэй, зэврэлтэнд тэсвэртэй бөгөөд Бугат хотын аж үйлдвэрийн технологийн хөгжлийн оргил үеийг харуулсан бөгөөд тус хотын хамгийн тод томруун бэлгэдлийн нэг болов. Үүний зэрэгцээ, гал бамбарчдын тусгай буухиа хувцас нь Бугатын Газрын Ховор элменэтийн Судалгааны Хүрээлэнгийн Тяньжинь дахь салбараас бие даан боловсруулсан материалаар хийгдсэн билээ. Үүний онцлог шинж чанарууд нь зуны халуунд гал бамбарчид гүйлтийн туршид халахгүй сэрүүхэн бөгөөд нян эсэргүүцэх хүчин чадалтай байдаг .
Үр дүнтэй, эрчим хүчний хэмнэлттэй бөгөөд материалын өөрийнх нь уг шинж чанараар дамжуулан тав тухтай байх болон нүүрстөрөгч бага ялгаруулах хооронд тэнцвэрийг бий болгож чадсан нь шинжлэх ухаан, экологийн эв найртай хамт оршихуйн жишээ юм. Тэмцээний талбайн дотор гадна робот нохой, дроноор шалгах төхөөрөмж зэрэг орон нутагт боловсруулсан нүүрстөрөгч бага ялгаруулах технологиудыг бүрэн харуулж, дэлхийн "Газрын ховор элементийн төв"-ийн эрч хүчийг спортын уралдаан тэмцээн зохион байгуулах ногоон арга хэмжээ болгосон байна.

Шинэ спортын талбай баригдаагүй, шинэ тамирчдын хотхон баригдаагүй
"Байгаа зүйлээ ашиглах, засаж шинчлэн шинээр байгууламж барьхгүй" байх нь Өвөр Монголын спортын XVI наадмын бас нэгэн онцолог юмаа. 13 тэмцээний талбай бүгд засвар, шинэчлэлтийн дараа ашиглалтад орж, нийт зардлын 60 гаруй хувийг хэмнэж, барилгын хугацааг бараг тал хувиар богиносгож, бүгд шалгалтад тэнцсэн бөгөөд зарим талбай улсын хэмжээний тэмцээний стандартад хүрсэн байна.
Бугатын олимпийн спортын төвд ороход томоохон хэмжээний тансаглсан барилгын талбай харагдаагүй, зөвхөн шинэ тэмцээний талбайг нямбайлан боловсруулсан байв. Зохион байгуулагч тал нь "нэг талбай, нэг бодлого" гэсэн арга гэх зарчмаар ажиллаж, бүтцийн аюулгүй байдал, галын хамгаалалтын байгууламж, цахилгааны системийг шинэчлэх; тэмцээний гэрэлтүүлэг, телевизийн нэвтрүүлгийг сайжруулах; 5G дохионы бүрэн хамрах хүрээг хангах; ухаалаг оноо, 4K өндөр нягтралтай нэвтрүүлэг, дижитал диспетчерийн платформыг хэрэгжүүлж, одоо байгаа газруудад "ухаалаг чип"-ийг суулгасан. Үүнтэй адил тамирчдын тосгоныг шинээр бариагүй, харин орон нутгийн их дээд сургуулиудын байгаа нөөцийг ашиглаж, амралтын хуваарилалтаар байрны хэрэгцээг хангаж, наадмын дараа ямар ч ашиггүй бүтээн байгуулалт хийхээс зайлсхийв.
Тэмцээний талбай 100 хувийн ногоон цахилгаан хангамжтай
Наадмын үеэр бүх тэмцээний талбай 100 хувийн ногоон цахилгаан хангамжтай болсон. Өвөр Монголын Эрчим Хүчний Группийн Бугатын Цахилгаан Хангамжийн Компани нь ногоон цахилгаанд тулгуурлан 620 ногоон гэрчилгээг тусгайлан худалдан авсан бөгөөд энэ нь 620,000 киловатт-цаг салхины эрчим хүч гэсэн үг юм. Ногоон гэрчилгээ бүр нь өвөрмөц мөрдөх кодтой тул ногоон цахилгааны хэрэглээг баталгаажуулж, мөрдөх боломжтой.
Бүр илүү гайхалтай нь онцгой байдлын хариу арга хэмжээ бүрэн хангалттай байсан юм. Зургаан хөдөлгөөнт эрчим хүч хадгалах төхөөрөмж, 23 UPS төхөөрөмж, долоон онцгой байдлын цахилгаан тээврийн хэрэгсэл нь цэвэр эрчим хүч хадгалах төхөөрөмж бөгөөд дуу чимээгүй, тэг ялгаруулалт, тэг бохирдолтой. Цэнэглэгч нь бүхэлдээ орон нутгийн салхи, нарны эрчим хүчээр ажилладаг. Тооцоолол нь энэхүү арга хэмжээний ногоон цахилгаан эрчим хүчний бүрэн хамрах хүрээ нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бараг 500 тонноор бууруулсан бөгөөд энэ нь бүтэн жилийн турш 21,000 модны нүүрстөрөгчийг шингээсэнтэй тэнцүү юм.
Нар салхины эрчим хүчээр гэрэлтүүлсэн тэмцээний талбай ногоон хөгжлийн тод жишээ болж экологийн гүн гүнзгий эв найртай байдлыг харуулав.
Энэхүү ногоон технологийн уур амьсгалыг улам сайжруулахын тулд зохион байгуулагч тал тусгай Ногоон ба Нүүрстөрөгч бага ялгаруулах нарийн тооцоо хийжээ. Арга хэмжээний ажил руу яваж суухах тээврийн хэрэгслийн 85 гаруй хувь нь цэвэр цахилгаан тээврийн хэрэгсэл бөгөөд 1000 ширхэг цахилгаан унадаг дугуйг наадмын талбайн эргэн тойронд байрлуулж, бохирдолгүй тээвэрлэлтийг хангасан. Хотын гол зам дагуух 96 цэцгийн мандал, барилгын гэрэлтүүлэг, замын сайжруулалтыг урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор тохижуулсан байна.
1183 тэмцээний төрлийг 809 болгон бууруулсан
Нэн сайшаалтай нь энэ жилийн наадам төсвөө хатуу хэмнэж, улсын хэмжээнд хамгийн бага төсөвтэй наадмуудын тоонд оруулсан явдал юм. удаагийн спортын наадмын 1183 тэмцээний төрөл байсныг тэмцээний тоог 809 болгон бууруулсан.
Олон нийтэд тогтмол, хямд өртгөөр нээлттэй бөгөөд олон нийтийн биеийн тамирын үзүүлбэр, олон нийтийн спортын арга хэмжээг бүрэн зохион байгуулж, "наадмын үеэр наадмыг баталгаажуулж, наадмын дараа нь ард түмэнд ашиг тусаа өгөх" сайн сайхан байдлыг бий болгохийг онцолсон.
Нэгэн цагт хүнд аж үйлдвэрийн хот байсан Бугат хот өндөр өндөр яндангаараа хамгийн онцлог болж байсан юм. Өдгөө спортын XVI наадмын боломжийг ашиглан чансаатай ногоон хөгжлийн уриан дор "тал нутгийн гангийн хот" нь ногоон өөрчлөлт, хөгжлийн ололт амжилтаа харуулж байна. Бугат хот нь тансаглалаас татгалзаж, мөнгө бүрийг ухаалгаар зарцуулахыг баталгаажуулж, эгэл даруухан наадам зохиохыг зорьсон юм.
Газрын Ховор элменентийн гал бамбараас эхлээд ногоон цахилгаан хангамжтай талбай, байгаа дэд бүтцийн шинэчлэлээс наадмын дараах ашиглалт хүртэл Бугат хот маань аж үйлдвэрийн хотын байгаль, соёл түүх, иргэдтэйгээ эв найртай зэрэгцэн орших байдлыг хамгийн ажил хэрэгч байдлаар шийджээ.
