
Энгийн иргэдийн тоглолт болон өв соёлын үзүүлбэр, симфони найрал хөгжим ба ардын дуу хөгжим халз тулгаран, 3D болон дроныг хослуулсан зэргийг дурдвал талын гангийн хот Бугатын үдэш спорт урлагаар цалгина.
ӨМӨЗО-ны спортын XVI наадмын нээлтийн ёслол налгар намрын 8-р сарын 8-ны оройн 20:00 цагт Бугат хотын Олимпийн спортын төвд уран бүжиг, ая дууны эгшигт умбан нижгэр сайхан эхэллээ.

Нээлтийн ёслол халаалтын тоглолт үзүүлбэр, нээлтийн ёслол, урлаг спортын үзүүлбэр гэсэн гурван үндсэн хэсэгт 120 минут үргэлжлэв. 50 минутын урлаг спортын үзүүлбэр нь Хятадын үндэстнүүдын соёл урлагийг илрүүлэн, Хатан голыг тоглолт үзүүлбэрийн соёлын дүр төрх болгон ашигласан бөгөөд "Өргөн мөрөнгийн эрт өдгөө", "Хувьсгалын гэрэл гялбаа", "Сэтгэл нэгдэн амжилт бүтээе” гэсэн гурван бүлэгт хуваагдсан нь орон нутгийн өнгө будаг тод тодруун харуулав.

Нээлтийн ёслол дээр сургуулийн багш, сурагчид, энгийн иргэдийн бүжигчид, спортын хорхойтнууд, биет бус соёлын өв залгамжлагчид хамтдаа төв тайзнаа тоглолт хийж, тэд мэргэжлийн жүжигчид биш байсан ч энэ хотын хамгийн эрч хүчтэй төлөөлөгчид болж чадлаа. Чинь гүрний үеийн цагаан хэрмийн туурийн зураг үзүүлбэр, тэмээн жингийн гэрэл сүүдэр, Бугатын гангийн үйлдвэрийг байгуулсан эрч хүч дуу хөгжимд цуурайлан мянган жилийн түүхтэй соёлын өвийг дэлгэсэн нь өвөрмөц нээлтийн ёслол боллоо.

Нээлтийн ёслолд симфони найрал хөгжим, ардын дуу хөгжим хамтдаа шинэлэг байдлаар тоглосон бөгөөд 3D технологи нь Бугатын өв соёлын үнэт зүйлсийг гурван хэмжээстээр танилцуулсан нь нээлт үдэшлэгийг өнгөлж байлаа. "Тал нутгийн өглөөний уянга" сонгодог бүтээл нь Бугатын Гангийн үйлдвэрлэгчдийн эр зоригийг магтан дуулна. Мөн 3D болон дроныг хослуулсан нь спортын тэмцээний сэтгэл татам байдлыг тод харуулав.

