solongonews
Өвөр Монголын спортын XVII наадам 2030 онд Хөххотод болно
2026-08-16 22:22
Өвөр Монголын спортын XVII наадам 2030 онд Хөххотод болно

Өвөр Монголын спортын XVI наадам 8-р сарын 16-ны орой Бугат хотноо жаргаж,  Өвөр Монголын спортын XVII наадам 2030 онд Хөххотноо болох өлзийтэй болзоо тавилаа.

Өвөр Монголын спортын XVI наадмын уралдаан тэмцээн энэ оны 1-р сарын 12-нд өвлийн спортын төрлөөр эхэлж, 8-р сард өндөрлөв. Нийт 2,951 медалийн эзнийг тодруулж, үүнд 958 алт, 937 мөнгө, 1,056 хүрэл багтжээ. Үүнээс 153 нь олон нийтийн оролцооны ангилалд, 2,798 нь мэргэжлийн уралдаан тэмцээний ангилалд багтжээ. Нийт 60 хүн, 45 баг буудлага, байт харваа, усанд сэлэлт, хөнгөн атлетик гэх дөрвөн төрөлд 137 удаа 76 дээд амжилтыг тогтоосон байна.

Спортын XVI наадам баяртай. 2030 онд Хөххотод  Өвөр Монголын спортын XVII наадмаар уулзаяа.

 

Зохиогч: Ш.ЦОГЗОЛМАА X.Өнөбадраа
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : смт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл