solongonews
Хятад-Монгол-Орос гурван улсын эдийн засаг, худалдааны олон форумууд амжилт дүүрэн болж өндөрлөлөө
2023-08-30 18:21
Хятад-Монгол-Орос гурван улсын эдийн засаг, худалдааны олон форумууд амжилт дүүрэн болж өндөрлөлөө.

 

   2023 оны Хятадын /Эрээн хот/ Олон улсын эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтын үзэсгэлэнгийн арга хэмжээний нэг агуулга болох форумууд өнөөдөр буюу 08-р сарын 30-ны үдээс хойш амжилт дүүрэн боллоо. Үүнд, Хятад-Монгол-Оросын хил дамнасан тээврийн чадавхыг сайжруулах форум, Хятад-Монгол-Оросын хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагаа, солилцооны форум, Хятад-Монгол-Оросын адууны аж үйлдвэрийн салбарын яриа хэлэлцээний форум, Хятад-Монгол-Оросын уул уурхайн бүтээгдэхүүний худалдааны форум,Хятад,Монголын хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулах хамтын ажиллагааны форум явагдсан юм.

    Хятад, Монгол, Орос гурван орны эдийн засаг, худалдаа, соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааны нэн өргөн хүрээ цар, олон салбарыг хамарсан, өндөр түвшний гадаадад нээлттэй байдлыг бий болгохын улмаас Хятадын гадаад, дотоодын зах зээлийн хөгжлийг дэмжиж, “Бүс ба зам” дагуух улс орон, бүс нутгийн эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлал зэрэг солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, эдийн засгийн хамтын хөгжилд хүрэхийг дэмжинэ гэж зохион байгуулагч талаас онцолсон байна.

Зохиогч: Б.АРИУХАН
Найруулагч: Б.АРИУХАН, Ц.ЦЭЛМҮҮН
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл