Өвсний толгой шаргалдан тохилцож, налгар намар цагтаа саатсан Ар хорчин сайхан нутаг байлаа. Хөх дарш тээсэн тэрэг унаа сүлжилдэн өвс бордоо нөөцөлж яаран зөрөлдөнө. Шоо суурингийн Баян-Өндөр багийн өвсний талбайд хүрэхэд торгон ногоон өвс нь шаргалтан халиурсан хадлан бэлчээртэй өнгө ялгарч, улирал солигдсон хэмээр төрөгдөнө. Томоохон монгол гэрийн хазууд трактор, өвс хадах, хумих боодоллох зэрэг олон төрлийн машинуудыг эгнүүлж суурьшсан нь Баянбулаг гуайнхан байлаа.



Америк, Бээжин, Ганьсү зэрэг муж, хотын аж ахуйн нэгжүүд Шоо сурингийн газар хөрсийг худалдан авч бор царгас тахих гэсэнд Баянбулаг гуай газар тариаг яасан ч худалдаж болохгүй. Өөрийн газар нутагтаа өөрөө тарьж ургуулна хэмээн зориг шийдэж, төрөл садан, ойр хавынхантай өрх холбоолон хоршоо байгуулж, 153 га талбай бүхий өвс тарьж эхэлснээс өдгөө арван хэдэн хавар намрыг өнгөрөөлөө. Өдгөө 9 өрхтэй хоршоо нь 447 га бор царгас тарьж, өөрийн хэрэгцээгээ хангах төдийгүй, ихэнхийг нь зах зээлд гаргаж ашиг орлогоо нэмэгдүүлж байна.
2012 оноос тарьж эхэлснээс хойш Баянбулаг настан бор царгас тарих жам ёсыг баримталж 6 жилийн турш нэг удаа хөрсийг суллан, бусад өвс ургамал тарьж, өвс ургуулах хөрс шорооны чанар чансааг хамгаалж байна.
“Товлосон өдөр хугацаандаа өвс бордоог хадаж хураах хэрэгтэй шүү”, жишээлбэл үдийн хойно боожлох өвсийг өглөөийн 08:00 цагаас өмнө хумиж дуусгана. Чийгтэй үед нь хураавал навч нь унахгүй бөгөөд уналт хасагдахгүй, өвсний чанарыг баталж чадна. Ингээд үдийн хойнох 01:00-06:00 цаг хүртэл заавал боодоллож дуусгана. Оройн 07:00 цаг болтол чийг буучихна. Чийгийн хэмжээ нь 14 хувиас их бол Мэн Ниү зэрэг тэжээн үржүүлэх аж үйлсийн стратегийн нөхцөлд нийцэхгүй болно. Баянбулаг настан ингэж байгаль ахуйгаа шинжин сорьж, өөрийн хичээл зүтгэлээрээ өвс тарих нандин туршлага хуримтуулан, хол ойрдоо алдаршжээ. Хэдэн жилийн өмнө Хорчин баруун гарын дунд хошууныхан Баянбулаг гуайг урьж 3 жил дараалан өвс тарих ажлыг жолоодуулснаар амжилтад хүрсэн байна.
Өөрийн газар нутагтаа ажил үйлсээ бүтээнэ гэдэгчлэн тэднийхэн тарьсан өвс нь мү /1га =15/ болгон 1 тонн хурааж, 600 — 1000 юаний цэвэр орлоготой. Тэрээр: Манайхан газар нутаг бага, цаг агаар тэнцвэргүй, гагцхүү уламжлалт хэлбэрээр малжих нь хангалтгүй, заавал чанар сайтай өвс тарьж, мал аж ахуй, газар тариалантай уялдуулан, шинэчилсэн мал аж ахуйнг хөгжүүлэх нь зүйтэй хэмээн ярьж байлаа
Зүүлт: 2013 онд Хятад улсын мал аж ахуйн нйигэмлэг
Салбар нйигэмлэгээс Ар хорчин хошуунд “Хятад улсын өвсний аж үйлсийн төв” хэмээх цол олгосон бөгөөд 2017 онд бор царгасын тарималын стратегийн жишээ үзүүлэлтийн газраар тогтоосон байна. Эндэх сөл сайтай тэжээл өвсний жилийн гаралт нь 650 мянган тоннд хүрч байгаа нь Хятадын сөл сайтай тэжээл өвсийн ерөнхий хэмжээнэ 1\6 шхамыг эзэлж байна.
Өвсний суурин
Өвс сайтай бол мал зузаан, мал сайтай бол орлого зузаан, орлого сайтай бол амьдрал тэнүүн, энэ бол малжих амьдралын шилжишгүй жам ёс мөн. Ийнхүү ургац сайтай өвс хадлан гэгч малчин ардын маань хүсэлт хүлээлт бөгөөд мал аж ахуйн хөгжилд дутагдаж болшгүй бодисын суурь юм. Өвөр Монгол орон өргөн уудам газар нутаг болон өрнүүн хөгжих өвсний аж үйлсээрээ 140 сая малын “хүнс”-ийг хангаж байна.
Хятад улсын алдарт шинжлэх ухаантан Чянь Шесэнь 20 дугаар зууны наяад онд элсний болон өвсний аж үйлдвэрлэлийн онолыг дурдсан байна. Шинжлэх ухаан техник мэргэжилд тулгуурлан элсний аж үйлс, өвсний аж үйлсийг хөгжүүлэх бол 21 дүгээр зуунд Хятад улсад үүсэх зургаадугаар удаагийн аж үйлсийн хувьсгал болно гэж анхлан жишсэн байна. Түүний жишилт нь өнөөдрийн Өвөр Монгол нутагт бодитой хэрэгжиж, 2023 онд Өвөр Монголын тэжээл өвсний гаралт нь 75.43 сая тоннд хүрч, өвсний аж үйлсийн бүтээгдэхүүний өртөг нь 80.21 тэрбум юаньд хүрч, өвсний гаралт ба бүтээгдэхүүний өртөг нь Хятадын хэмжээнд цөм тэргүүлсэн байна.
Өвөр Монгол нь тэжээл өвсний аж үйлсийн бүтэцийн хувьд чанартай өөрчлөлт хийж, өвсний аж үйлсийг шинжлэх ухаан техник мэргэжлээр дэмжин сүү, үхрийн мах, хонины мах, ямааны ноолуур зэрэг дөрвөн төрлийн бүтээгдэхүүний аж үйлсийн гинжийн 500 тэрбум юаний бүтээгдэхүүнийг тулгуурласнаар Өвөр Монголын “өвсний суурин” болжээ.
