Махан хөмрөг
“Тэнгэр цав цалайн тал нав налайгаад өвсний толгой салхинд найгуухя үхэр хонидын зо ирэмзам” гэх зураглал нь үй олон хүмүүсийн Өвөр Монголын тал нутаг ба үхэр хонин сүргийн тухай анхны суугдал билээ.
Өвөр Монголын үхэр хонин махны үнэр амт маш гоё байдаг нь Өвөр Монголын өвс бэлчээрийн талбай Өвөр Монголын бүх газар нутгийн талбайн 74 хувь, Бүх Хятадын газар нутгийн талбайн 22 хувийг эзэлдэг онцгой давуу талтай. Айг өвс, майнгир зэрэг өвс нь хонь үхэрт онц сайн шим болдог төдийгүй, нэлээд өвс нь эмд ордог болохоор Өвөр Монголын бэлчээрийн малыг “эмт өвсны идэштай, рашаан булагийн ундаатай” гэдэг. Өвөр Монгол элбэг баялаг хонь үхрийн орон нутгийн шилдэг үүлдэрийн эх баялагтай байж, махны амт нь гоё, шим тэжээл элбэгээрээ онцлогтой.
Өвөр Монгол сүүлийн жилүүдэд орчин үеийн мал аж ахуйг хөгжүүлж, махны чиглэлийн үхрийн сүргийг өргөтгөн чанарыг дээшлүүлэх, махны чиглэлийн хонины гаралтыг тогтворжуулан үр ашигийг нэмэгдүүлэх, малын ашиг шимийн бохирдолгүй оргониг брэндийг цогцлох зэрэг талаар хүчлэн чармайж, үхэр хонин махны гаралт бүх Хятадад түрүүлж, Хятад улсын дотоод дахь томоохон хэлбэрийн, чанар сайн, брэндийн нөлөөлөх хүч ба зах дэлгүүрийн өрсөлдөх хүчээр өндөр бэлчээрийн хонь үхрийн махыг үйлдвэрлэж, боловсруулж гадаш гаргах бааз болсон бөгөөд махны чиглэлийн хонь үхэрийг малжих, томоохон хэлбэрээр тэжээх, нүдэлж эдшүүлэн боловсруулах, хөмрөгт нөөцлөх, хүйтнээр хүргэх барааны гүйлгээ, брэндийн байгуулалт, зах дэлгүүрийн эзэгнэлт борлуулалтыг хамарсан нэлээд бүрэн аж ахуйн нэгжийн хэлхээг бүрдүүлж, Хятадын чухал “махны хөмрөг” болсон юм.

Өвөр Монгол оронд хүчээ төвлөрүүлэн Хятадын чухал “махан хөмрөг”-ийг тулгуурлаж байх тухай биечлэн ойлгож, малчдын хонио яаж арчлан малжиж борлуулж ашиг орлогоо нэмэгдүүлж байгаа талаар ойлгохоор бид Өвөр Монголын махны гаралтын баазын нэг болох Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошуу, Зүүн үзэмчин хошууны малчин айлаар сурвалжилсан юм.
Хоршоо байгуулж хуц түрээслэн үүлдэрийн талбай байгуулж, үүлдэрийн хамгаалалт шилдэгжүүлэлтийг ахиулав-
Шилийн гол хонь ба брэндийн хувь барилдлага
Тамчийн өргөн тал хараа мохоож, тарган намрын бэлчээр халиуран давалгаална.
-Манай сөнид хонь бол ган зудад тэсвэртэй, орон нутгийнхаа онцлогт тохирсон, махны амт нь хорвоод хосгүй шилдэг үүлдэрийн хонь юм гэж Цоггэрэл хэлнэ.
Цоггэрэл нь Сөнид зүүн хошууны Мандалт балгасны Дарханшил багийн нарийн бичгийн дарга, хашиг малчин юм. Энэ айл 800 гаруй хонио хоёр сүрэг болгон хувааж, 500 гаруйг нь өөрийн нутагтаа малжиж, нөгөө 300 гаруйг нь гаднаас түрээслэсэн бэлчээрдээ малжиж байгаа юм. Тэр 5 жил хошууныхаа ардын төлөөлөгч болж явахдаа Сөнид хонины үүлдэрийг цэвэр байлгахыг батлах талаар санал зөвлөлгөө тусгаж байсан юм.
Өөр муж орноос ирсэн хэсэг хүмүүс хэдэн сар газар нутаг түрээслэн малжсан хонио “Сөнид хонь” хэмээн борлуулж байгаа нь Сөнид хонины нэр, брэндийг нөлөөлж байгаа нь Цоггэрэлийн санаа болж буй зүйлийн нэг юм.
Сөнид зүүн хошуу Сөнид хонины уг эхийг мөрдөх системийн “ээмэг” зүүлгэх ажлыг эрчимтэй өрнүүлж, өнгөрсөн жил Бүх хошуугаараа нийт 240 мянган сөнид хонинд уг эхийг мөрдөх системийн “ээмэг” зүүлгэж, малчидтайгаа жинхэнэ үүлдэрийн сөнид хонь борлуулах гэрээ тогтож, зах дэлгүүрийн үнээс килограмм бүрдээ 1.5 юань өндөрөөр хонь худалдан авсан юм. Үүнээс гадна, цэвэр үүлдэрийн сөнид хуцад үрийн малын төлбөр өгөх зэрэг арга хэмжээ авч, сөнид хониныхоо үүлдэрийг баталж байгаа нь Цоггэрэлийг хамарсан малчидад итгэл өгч байгаа юм.
Тус хошууны Цагаанхад балгасны Баян-Уул багийн малчин Отхонбаатар эртээс сөнид хониныхоо үүлдэрийг хамгаалж сайжруулхыг анхаарсан ирсэн. Тэр хэсэг хугацаа өнгөрөх бүр малчин айл ба мал аж ахуйн тусгай хоршооноос сайн сөнид хуц сонгон худалдан авч сүрэгдээ тавьж, хониныхоо үүлдэрийг сайжруулхаар барахгүй, тасралтгүй сайн төллөх хонь худалдан авч хонин сүрэгээ шилдэгжүүлж байдгаас энэ айлын хонины цэвэр удам, өнгө зүсэм, бие бялдар зэрэг талаар бүр ойр хувьдаа алдаршсан ажээ.
Отхонбаатарынхан Мэнт гэр бүлийн малжлын талбай байгуулж, хуц ба эм хонио сүрэг салгаж тус тусд нь малжиж, зуны усан тарга, намын тосон тарга гүйцэд авуулдагаас хонид нь ер нь тарга сайн байдгаараа ойр хувийнхаа дууриал болжээ. Энэ айлын сөнид хуц нь Шилийнгол аймгийн үрийн малын шалгаруулалтад нэгдүгээр зэрэглэлийн шагнал тосч өнгөржээ.
Өнөр тансаг үзэмчин нутгийн өвс бэлчээр нь халиуран, үзсэн хүн бүхний сэтгэлийг тэнийлгэнэ. Үзэмчин нутагт тэжээл өвсны төрөл зүйл нь ч элбэг байж, шим тэжээлийн бүрэлдхүүн нь өндөр болохоор мал сүргийн махны үнэр амтыг ч шилдэг соргог болгожээ.
-хүйтэнд тэсвэртэй, ганд даацтай, мах нь шимтэй зэргээс гадна үзэмчин хонины бусад үүлдэрийн хониноос ялгагдах хамгийн том онцлог нь илүү хавиргатай. Зүүн үзэмчин хошуугаар сурвалжлан явахдаа энэ тухай малчдаас нэг биш удаа сонсож, үзэмчин хонины тухай нэн илүү сонирхох болж билээ.
Үзэмчин хонио нутгийн хүмүүс “тэнгэрийн доорх тэрүүн хонь” хэмээдэг. Энэ нутгийн малчид үзэмчин хониныхоо уг үүлдэрийг хамгаалж үржүүлэн шидэгжүүлсээр иржээ. Зүүн үзэмчин хошууны Ээжнуур балгасны Сайн-Ус багийн малчин А.Гэрэлт бол тэр олны нэг юм. 2008 оноос эхлэн хурган хуц сонгож буйжуулж, мал аж ахуйн тусгай хоршооныхоо хуц сонгон буйжуулах тусгай өрх болсон энэ айл өөрийн хонины сүргийнхээ үүлдэрийг сайжруулсан төдийгүй хоршоо тэрчлэн хол ойрын сум балгасны малчдынхаа үзэмчин хонины үүлдэрийг хамгаалж шилдэгжүүлж хувь нэмэр оруулсан юм.
Үзэмчин хонины үрийн малын тусгай хоршооны тухай ярихад Харговь мал аж ахуйн тусгай хоршоог тойрч гарж чадахгүй. Хоршооны захирал Хувисгалт:
-2008 онд уг нийгэмлэгийнхээ суурин дээр тусгай хоршоо байгуулж, тусгайлан үзэмчин хонь сонгож буйжуулах ажлыг гол атгасан юм гэлээ.
Харговь хоршооны гишүүн А.Гэрэлтийн малжсан хуц нь хол ойрдоо алдартай байж, хуц түрээслэх буюу худалдан авах малчид олон. Зүүн үзэмчин хошууны Улаастай балгасны Энхжаргалан багийн малчин Буяндалай:
-2019 онд А.Гэрэлтээс хамгийн анх хуц түрээслэж хонин сүргийнхээ үүлдэрийг сайжруулсан. Хурган хуц, эх мал сонгоход зо нуруу нь тэгш, үс ноос нь бурзгар өнгөлөг, ташаа өргөнийг нь сонгох юм бол мах сайн гарна. Энэ жил сайн эр хурга 2000 юань, охин хурга 1300 юань хүрсэн гэв.

