solongonews
Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны шинэ хуудсыг бичиглэнэ
2025-09-29 17:13
“Хятад орныг танин мэдэх”-Өвөр Монголын XIII соёлын өдрийн арга хэмжээ 2025 оны 09-р сарын 15-наас 19-ний өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. Арга хэмжээний үеэр үзэсгэлэн, уран сайхны тоглолт, дууны уралдаан, хятад киноны долоо хоног, номын үзэсгэлэн, уламжлалт анагаах ухааны сайн дурын эмчилгээ зэрэг 8 төрлийн 18 үйл ажиллагааг зохион байгууллаа.

 

Сэтгэлийг холбосон үзэсгэлэн

“Хятад, Монголын найрамдлыг бэхжүүлж, хамтын ажиллагаа, хамтын хөгжлийг ахиулъя” уриан дор болсон үзэсгэлэнгийн нээлтийн үеэр 300 гаруй үзэгчид оролцсон бөгөөд энэ нь “Нөхөрлөл” ба “Хамтын ажиллагаа”-г харуулж, олон өнцгөөс Хятадын уламжлалт соёлыг танилцуулсан юм.

“Нөхөрлөлийн гэрч” үзэсгэлэнгийн хэсэгт Хятад, Монголын найрамдлын түүхийг харуулсан дууны филм, Хятадын ажилтны Монгол Улс дахь ажлын үнэмлэх, “Хонь, цайны харилцаа”-г гэрчилсэн хонин махны хайрцаг, хэвийн цай зэрэг нэг бүр нь өөрийн үүх түүхээрээ Хятад, Монголын найрсаг харилцааны бодит гэрч болжээ.

Кирилл бичгээр орчуулагдсан “Амин гол” ном нь Хятад, Монголын ард түмний сэтгэлийг ойртуулсан бүтээл боллоо. Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч, доктор, сэтгүүлч Л.Мөнхтөр:

- Тус ном нь хүмүүний мөн чанар, их хайрыг уламжилсан бөгөөд номын агуулгаас халуун дотно, уян хатан чанар, цайлган цагаавар сэтгэл ил тод харагдах бөгөөд энэ нь уншигч түмний сэтглэийг уяраасан бүтээл болсон гэж хэллээ.

Мөн энэ үеэр “Хятадын хүүхдийн уран зохиолын зуун сонгдог бүтээл”-ийг кирилл бичигт орчуулан тараасан бөгөөд “Нахиа” Хятад, Монголын ном хэвлэлийн солилцооны төслийн ном хандивлах үйл ажиллагаа боллоо.

Ойрын жилүүдэд Өвөр Монголоос Монгол Улсын номын сан, сургуулиудад нийт 200 мянга гаруй ном хандивласан бөгөөд Монгол Улсын их дээд сургууль, номын сангуудад “Хятад номын өрөө” байгуулж байна. Өнөөг хүртэл 100 гаруй төрлийн номыг багтаасан 7 номын өрөө байгуулсан ба дижитал нөөц, цаасан хэвлэлийн хил дамнасан хамтын ажиллагааг буй болгожээ.

Сэтгэлийг ундаалсан кино урлаг

“Хятадын кино долоо хоног” 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ. Улаанбаатар хотын театруудад “Нэжа-2: Хувилгаан хүү далайг түйвээсэн нь”, “Цагаан могойн үлгэр: Хаан амилсан нь”, “Лай фү зочид буудал”, “Сэжигтнийг аварсан нь” зэрэг уран сайхны онц сонирхолтой кинонуудыг дэлгэн үзүүллээ.

 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Ли Жи:

- Энэ удаагийн дэлгэцнээ гарч буй кинонуудаас бид Хятадын ард түмний сайн сайхан амьдралыг хүсэн тэмүүлж буйг харж, мөн хятадын ард түмний уламжлалд шинэчлэлт хийж, нээлттэй байдалд багтаамжтай байх сэтгэлгээг мэдрэх боломжтой. Бид Монголын үзэгчид эдгээр кинонуудын түүхүүдээр дамжуулан бодит, цогц, бүрэн Хятадыг мэдрэхийг найдаж байна. 

Кино үзүүлбэрийн үеэр Хятад, Монголын кино, телевизийн симпозиум, солилцооны үйл ажиллагаа зохион байгуулж, Монголын кино найруулагч, продюссер болон бусад салбарын ажилтнууд, кино, телевизийн шүүмжлэгчдийг урин оффлайн форумын арга хэмжээ зохион байгуулж, кино бүрийн цаад утга санааг тайлбарлан, бүтээлч туршлага солилцож, Хятад, Монголын кино урлагийн салбарын солилцоо, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлсэн.

Мөн үеэр Хятадын дуу дүрсийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээгээр нийт 1000 минутаас дээш урттай 17 шилдэг баримтат киног дэлгэн үзүүлсэн. Эдгээр нь Бээжин, ӨМӨЗО, Шанхай, Жэжян зэрэг 14 муж, өөртөө засах орон, хотын захиргааны холбогдох радио, телевизийн захиргааны хэлтэс, радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн байгууллагуудын санал болгосон дуу дүрсний бүтээл болох бөгөөд ӨМӨЗО-ны Радио Телевизийн Товчоо киног халх аялга дээр дубльджээ. Эхний гурван сард Улаанбаатар телевизээр гарах бөгөөд олон үе шаттайгаар олон платформоор цацагдах юм. Энэхүү арга хэмжээ нь баримтат киноны жинхэнэ байдал, баримтат болон уран сайхны шинж чанарт тулгуурлаж Хятадын эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшил, экологийн хамгаалалт, соёлын өв уламжлал, ард түмний амьдрал, “Бүс ба Зам”-ын өндөр чанартай бүтээн байгуулалт, умард хилийн соёлын өвөрмөц сэтгэл татам байдлыг бодит дүр төрхөөр бодитоор харуулжээ.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Өвөр Монголын Радио Телевиз гадаад дахь хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлсэн. Өнөөдрийг хүртэл Хятадын шилдэг 70 гаруй олон ангит киног Монголд нутагшуулж, нэвтрүүлж, Хятад, Монгол хоёр орны соёлын солилцооны чухал хэсэг болсон билээ.

Сэтгэлийг дулаалсан түлхүүр

Улаанбаатар хотноо Соёлын төв ордонд 09-р сарын 16, 17-ны хоёр өдөр “Мөнгөн сарны мандал дор мөр зэрэгцэн Мянган уул ус давсан нөхөрлөл ойртном” уриатай “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын XIII соёлын өдрүүд болон 2025-Хятад, Монгол хоёр улсын Тэргэл сарны баярыг угтах урлагийн тоглолт Соёлын төв өргөөнд болж, Монголын үзэгчид уран сайхны баялаг уур амьсгалд сонор, мэлмийгээ мялаан, сэтгэл баясгасан олон талт, нэгдмэл Хятадын соёлын өвөрмөц сэтгэл татам байдлыг мэдэрч, “Мөнгөн сарны мандал дор мөр зэрэгцсэн” гүн нөхөрлөлийг гэрчиллээ.

09-р сарын 18-ны орой “Торгон эгшиг-2025” Монгол залуусын Хятад дууны III тэмцээний шигшээ тэмцээн болон шагнал гардуулах ёслол боллоо.

Энэхүү тэмцээн зохион байгуулагдаж эхэлсэн цагаасаа хойш Монголын залуучуудын анхаарлыг ихэд татсан билээ. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон Хэнтий аймаг, Төв аймаг болон говийн аймгуудын нутгаас 108 дуучин оролцохоор бүртгүүлсэн бөгөөд поп дуу, ардын дуу, үндэсний хөгжим зэрэг олон төрлийг хамарсан дуунууд эгшиглэв. Нарийн нямбай сонгон шалгаруулалтын үр дүнд 12 оролцогч эцсийн шатанд шалгарлаа. Ширүүн өрсөлдөөнөөр нэг, хоёр, гуравдугаар байр, шилдэг болон хувь хүний шагналыг тодруулав. Нямдэлгэр “Диваажин” дуугаараа тэргүүн байр эзэллээ.

“Хамгийн содон үндэстний дуу” хэмээх дууг дуулсан Мичидмаа Хятад маягийн улаан хувцастай дуулжээ. Тэрээр: - Улаан өнгө бол Хятадад өлзийтэй өнгө, бас миний дуртай өнгө. Би Хятад дуу дуу, хятадын соёлд дуртай. Цаашид ийм арга хэмжээг олон болох байх гэж найдаж байна гэж хэллээ.

Соёлын өдрүүдийн арга хэмжээний бас нэгэн агуулга болох эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх үйл ажиллагаа болон “Хятад-Монголын анагаах ухааны мэргэжилтний сургалт”-ын нээлтийн үйл ажиллагаа Монгол улсын нэгдүгээр төв эмнэлэгт боллоо.

Монгол анагаах ухаан бол хоёр орны ард түмний эрүүл мэнд, соёлын хамтын баялаг бөгөөд урт удаан түүхтэй, гүн гүнзгий суурьтай.

Энэхүү сурталтын үйл ажиллагаанд оролцож буй Баясгалан таван жилийн өмнө ӨМӨЗО-ны Анагаах ухааны их сургуулийг төгссөн. Өдгөө Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа эмнэлэгт монгол уламжлалт анагаах ухааны эмчээр ажиллаж байгаа юм. Тэрээр энэхүү үйл ажиллагаагаар Хятад дахь Монголын анагаах ухааны хөгжлийн сүүлийн үеийн ололттой танилцаж, эрүүл мэндийн түвшингээ улам нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

“Хятад, Монголын анагаах ухааны мэргэжилтний сургалт”-ын үйл ажиллагаа нь анагаах ухааныг хоёр орны уламжлалт анагаах ухааны салбарын солилцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх арга хэрэгсэл болгон ашиглаж, шинэ эрин үед Монголын анагаах ухаанд илүү их эрч хүч түгээх боломж олгосон юм.

Үнэгүй эмчийн зөвлөгөө өгөх багт Ортопедийн эмчилгээ, зүү рефлексологи, хоол боловсруулах эрхтний тасаг, хавдар, дотоод шүүрлийн зэрэг 8 салбар тасаг багтаж, 16-наас 18-ны өдрүүдэд Монгол Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд гурван өдрийн турш үнэ төлбөргүй эрүүл мэндийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулж, 80 мянган юанийн үнэ бүхий монгол эм хандивлажээ.

Сэтгэлийг ойлгуулсан гүүр

“Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа” сэдэвт Хятад, Монголын хэвлэл мэдээллийн XV форум 17-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Форумын нээлтийн үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань хэлсэн үгэндээ:

- Хоёр улсын талаарх бодитой, үнэн зөв, иж бүрэн мэдээлэл нь хоёр орны харилцааны хөгжилд эерэг уур амьсгалыг бүрдүүлж, найрамдалт харилцааг улам бататган, хамтын ажиллагааг эрэлхийлж, шинэчлэлийн замыг тууштай урагшлуулахад чухал үүрэгтэй гэдгийг онцлов.

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Мэдээллийн албаны Олон улсын сурталчилгааны газрын нэгдүгээр зэрэглэлийн заваарлагч Жан Дүн, Хятад, Монгол хоёр улс “Харилцан туслалцаж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх” зарчмыг баримтлан, харилцан итгэлцэл, ард түмний харилцаа холбоог гүнзгийрүүлж, хэвлэл мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааны бодит арга хэмжээг шинэчлэн хөгжүүлж, хоёр орны соёл, технологийн солилцоог улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Нарийн бичгийн дарга нарын газрын дарга Ү Шюй:

- Хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр хоёр орны удирдагчдын тохиролцсон зөвшилцлийн хэрэгжилтийн талаар үнэн зөв, бодитой, иж бүрэн мэдээлнэ гэдэгт итгэлтэй байна, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны ололт амжилтыг гүнзгийрүүлж, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан туслалцах, хамтран ажиллаж хамтдаа ялалт байгуулах “хөршийн жишиг”-ийг хамтран байгуулах хоёр талын хүчин чармайлтыг сайтар танилцуулж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулахад хэвлэл мэдээллийн үүргийг гүйцэтгэхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар:

- Хэвлэл мэдээллийн солилцоо, хамтын ажиллагаа нь хоёр орны бодлогын харилцаа, иргэдийн ойлголцлыг хөгжүүлэх гүүр болж байна. Хоёр тал хиймэл оюун ухааны салбарт харилцан суралцах, солилцоогоо эрчимжүүлж, хоёр орны ард түмэнд бодитой, шударга, эерэг мэдээ, мэдээллийн үйлчилгээ үзүүлэх ёстой гэж хэллээ.

Монголын ГХЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Р.Нямдаваа:

- Монгол, Хятад хоёр улс уул усаараа хаяа нийлсэн найрсаг хөршүүд. Хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа жилээс жилд ахиц дэвшил гаргаж, найрамдал улам бүр гүнзгийрч байна. Энэхүү форумаар дамжуулан хоёр талын олон салбарын бодит хамтын ажиллагаа улам бэхжиж, хоёр орны найрамдалт харилцаанд эерэг хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн дэд ерөнхийлөгч Г.Ариунчулуун:

- Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын сэтгүүлзүйн салбарын солилцоо, хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, өндөр үр дүнд хүрч, хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд эерэг үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү форум нь хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хиймэл оюун ухааны салбарын солилцоо, хамтын ажиллагааг цаашид дэмжиж, дижитал болон ухаалаг хөгжил, өөрчлөлтийг илүү идэвхжүүлэх нь дамжиггүй гэж хэллээ.

Форумд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн 150 гаруй төлөөлөгч оролцож, 14 төлөөлөгч илтгэл тавив. Хоёр орны хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хамтарсан нэвтрүүлэг хийж түгээх, хэвлэл мэдээллийн солилцоо хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн форумаас “Хиймэл оюун ухааны эрин үед, Хятад, Монголын найрамдлын үлгэр жишээг өгүүлье"  хамтарсан санаачилга гаргав.

Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форум нь 2010 онд байгуулагдсан цагаасаа хойш Хятад, Монголын хэвлэл мэдээлэл, соёлын салбарын солилцооны байнгын брэнд арга хэмжээ болж, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг ахиулах гүүр, холбоо болсоор байна.

 

Зохиогч: Б.ХУРЦ
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл