solongonews
Хятад, Монголын найрамдлын цэцэрлэг нээлтээ хийв
2025-09-18 16:13
Хятад, Монголын найрамдлын цэцэрлэг нээлтээ хийлээ.

"Хятад-Монголын найрамдлын цэцэрлэг"-ийн нээлтийн ёслол 09-р сарын 17-ны өглөө Монгол Улсын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.

Хятад, Монголын төрийн албан хаагчид, аж ахуйн нэгжийн төлөөлөл, нийгмийн бүхий л давхаргын төлөөлөл зэрэг 100 орчим хүн энэ мөчийг хамтдаа гэрчлэв.

Арга хэмжээний үеэр Хятад, Монголын мөнхийн найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Мазаалай ба аварга панда” хөшөөний нээлтийн ёслол болжээ.

Мазаалай баавгайг Монголын "Үндэсний баавгай" гэж үздэг бөгөөд гол төлөв Монголын их говийн дархан цаазат бүсийн А бүсэд амьдардаг. Амьдрах орчин нь муудсан тул одоо устах аюулд ороод байна. 2013 оны аравдугаар сард “Хятад, Монголын стратегийн түншлэлийн дунд, урт хугацааны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд мазаалай хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм. 2018 оны 04-р сард Хятад, Монгол хоёр улс Монгол дахь мазаалай баавгайг хамгаалах техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлэх гэрээнд албан ёсоор гарын үсэг зурж, Монгол Улсад уг мазаалайг хамгаалахад тус дэм болсон нь мазаалай баавгайг хамгаалах ажил дахь чухал үйл явдал болсон байна.

"Хятад-Монголын найрамдлын цэцэрлэг" 3600 ам метр талбайг хамарсан, ногоон бүтээн байгуулалттай, үзэсгэлэнт байгальтай, Хятад-Монголын найрамдлын шинэ амжилт юм. Барилгын ажилд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэг болон хоёр орны олон аж ахуйн нэгж, байгууллагууд санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлсэн байна.

Зохиогч: ЛИ ЧЯНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл