solongonews
Бээжинг чиглэсэн дугуйн аялал
2025-09-19 12:29
Бээжинг чиглэсэн дугуйн аялал

Монголын 13 тамирчин 1954 оны 04-р сарын 15-ны өдрийн 12:00 цагт унадаг дугуйтай Улаанбаатараас урагшаа Бээжинг чиглэв.

Тэд эртний цайны замаар аялж, ширүүн элсэн шуурга, цасан шуургыг даван туулж, хоёр талдаа 3000 км замыг 15 хоногийн турш туулж, Хятад, Монгол хоёр орны спортын солилцооны гарааг эхлүүлж байсан түүхтэй. Энэ мэтчилэн Хятад, Монгол хоёр орны найрамдал харилцааны гэрч болсон үнэн бодит үлгэр үйл хэргийг өгүүлэх үзэсгэлэнг  Уран зургийн галерейд олны хүртээл болгож байна.

“Хятад, Монголын найрамдлыг бэхжүүлж, хамтын ажиллагаа хамтын хөгжлийг ахиулъя” сэдэвт ерөнхий үзэсгэлэн нь “Хятад орныг танин мэдэх”- Өвөр Монголын XIII соёлын өдрүүдийн арга хэмжээний нэг юм. 09-р сарын 16-нд нээлтээ хийсэн тус үзэсгэлэн "Найрамдлын гэрч" Монгол, Хятадын найрамдлын түүх, Хятадын сэдэвт ном, уран бичлэгийн бүтээл, "Сайн хөршийн цонх" гэрэл зураг, Түшээтийн хатгамал, Монгол анагаах ухааны эмч нарын сайн дурын эмчилгээ ба солилцоо, Хятадын умард хилийн бүсийн соёлын бүтээлч бүтээгдэхүүн гэсэн долоон хэсгээс бүрдэж байгаа юм. 

Үзэсгэлэн нь соёл урлаг, түүхийн нөхцөл байдлыг органик байдлаар нэгтгэж, хоёр орны ард түмний нийтлэг сайхан дурсамжийг сэргээн, Хятадын соёлын гайхалтай байдлыг олон талаас нь тод харуулж, соёлын солилцоо, харилцан суралцахыг дэмжиж байна.

 

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл